Т.Мөнхсайхан: Өнөөдрийн байдлаар хөл хориог үргэлжлүүлнэ эсвэл зогсооно гэдэг шийдвэр гаргахад эрт байна
УИХ-ын түр хороо цаг үеийн асуудлаар хуралдаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Сэлэнгэ аймагт коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа.
Тухайлбал, Сэлэнгэ аймагт 82, 90 настай хүн халдвар авсан нь тогтоогдсон. Өндөр настай хүмүүсийн биеийн байдал хүндрэх тохиолдол ажиглагдаж байна.
Дахиж шинээр голомтууд бүртгэгдвэл хатуу хөл хорионы дэглэм цааш үргэлжилнэ. Шинээр голомтолсон хэлбэрүүд бүртгэгдэхгүй бол хөл хорионы дэглэмээ дөрвөн үе шаттайгаар авна гэж үзэж байгаа.
Халдвар хэрхэн үргэлжлэхээс 12-р сарын 1-нээс хойш хатуу хөл хориог хэрхэх шийдвэр гарна. Өнөөдрийн байдлаар хөл хориог үргэлжлүүлнэ эсвэл зогсооно гэдэг шийдвэр гаргахад эрт байна. Халдвар голомтолсон, нийтийг хамарсан халдвар гарах уу гэдгээс шийдвэр гарна. Халдвар нэмэгдээд байвал хөл хориог зогсоох боломжгүй. 10 мянга гаруй өрхөд амны хаалт тараахаар бүртгэлжүүлж, шинжилгээнд хамруулж байна." гэлээ.