ХӨВСГӨЛ нууранд живсэн машин, техникийг татаж гаргана ХӨВСГӨЛ нууранд живсэн машин, техникийг татаж гаргана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨВСГӨЛ нууранд живсэн машин, техникийг татаж гаргана

2020 оны 11 сарын 25

Хөвсгөл аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлуудын PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөвсгөл нуурын асуудлыг хэлэлцэж нууранд живсэн машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг үүрэг  болголоо. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ногоон хөгжил болон аялал жуулчлалын томоохон 21 ажил тусгагдсаны нэг нь Хөвсгөл нууранд живсэн машин техникийг олон улсын байгууллагуудтай хамтран татаж гаргах ажил юм.

Төрийн байгууллагын зарим судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш Хөвсгөл нууранд шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр буюу 1,1 м3 ус бохирдуулдаг байна. Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0,26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм. Японы эрдэмтэд болон Байгаль нуурын ёроолоос аюултай хог хаягдал гаргаж байсан туршлагатай ОХУ-ын компанийн тайлан, санал зэргээс үзэхэд бэлтгэлээ хангах, татаж гаргахад хоёр жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621523
0 эможи

keyboard_arrow_up