УОК-ын хурал 11:00, Засгийн газрын ээлжит бус хурал 14:00 цагт товлогджээ УОК-ын хурал 11:00, Засгийн газрын ээлжит бус хурал 14:00 цагт товлогджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УОК-ын хурал 11:00, Засгийн газрын ээлжит бус хурал 14:00 цагт товлогджээ

2020 оны 11 сарын 29

Arslan.mn

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэх асуудлаар өнөөдөр Улсын онцгой комисс 11.00 цагт, үргэлжлүүлээд Засгийн газар 14.00 цагт хуралдаж шийдвэр гаргана.

 УОК-оос гаргасан саналын дагуу Засгийн газраас 2020-2021 оны хичээл, сургалтын үйл ажиллагааг ирэх сарын 1-ны өдрөөс эхлэхээр болсон. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гадна зургаан аймагт

  • Сэлэнгэ,
  • Дархан-Уул,
  • Орхон,
  • Дорноговь,
  • Говьсүмбэр,
  • Архангайд коронавирусийн халдвар голомтлон бүртгэгдээд байна. Батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тусгаарлаж, тэдэн дундаас шинэ тохиолдлууд илэрч байгаа хэдий ч халдвар нийт амын дунд өргөн хэмжээнд тархах эрсдэл маш өндөр байна гэсэн эрсдэлийн үнэлгээ гараад байна. 

Коронавирусийн халдвар бүртгэгдсэн бүс нутаг, аймгуудын хөл хориог сунгаж, харин халдвар гараагүй аймгуудын хөл хориог сулруулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг УОК-ын гишүүд дэмжиж байгаа гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж буй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
3
angry an post
2
621601
16 эможи

Зочин
2020-11-29 14:20
Чилхаасүрэн Мягмаржав
2020-11-29 13:15
Ниргэсэн хойно нь хашгирав гээч л болхымаа дөнгөж хөл хорио эхлэнгүүт хөдөөний иргэдээ шинжилгээнд хамруулж гаргах байсыншдээ одоо энэ их эрсдэл ихтэй үед ингэж бөөгнөрүүлж бгаа нь зохион байгуулалттай хорлон сүйтгэх ажилгаал болж байна даа
Buyantogtokh Sanjaa
2020-11-29 11:21
ХУВИЙН машинаар явуулахгүй мах зарж бна гэж бөөгнүүлээд л шинжилгээ өг гэсэн гээд бөөн бөөнөөр нь цуглуулаад л ингэж каринтилахгүй ажлаа хийхгүй бол өөрөө өөрийгөө авч явдаг элдэв зовлон тоодоггүй ямар ч үед халамж анхаарал авдаггүй бор зүрхээрээ явдаг хүмүүс одоо яг хүнд байдалд орлоо.ажилдаа орноо.тэнгэрээс мөнгө унахгүй та бүхнээс хүн гэж тоодоггүй жирийн л иргэд хохироод бна.Гаргасан шийдвэр чинь амьдралд ер нийцэхгүй бна
keyboard_arrow_up