Бүх өрхийн цахилгааны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл тэглэлээ Бүх өрхийн цахилгааны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл тэглэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Бүх өрхийн цахилгааны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл тэглэлээ

2020 оны 12 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусаж, Ерөнхий сайд иргэдэд хандан мэдээлэл өгч байна. 

Бид өнөөдөр хуралдан дараах шийдвэрийг гаргалаа:

  • Айлуудын хэрэглээний халуун ус, цахилгааны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сар хүртэл ТЭГЛЭВ.   
  • Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, банк, банк бус саннүүгийн байгууллага, уул уурхайн  компаниуд бөөний болон  жижиглэн худалдааны тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх мэт нийт 9 салбараас бусад салбарын цахилгааны төлбөрийг ТЭГЛЭВ.
  • Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулна. Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.     

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Төрийн байгууллагуудын тухайд угаас зардал төсөвтөө тусгагдаад явчихна. Аан бусад найман салбарыг боломжийн ашигтай буюу тог, цахилгааны төлбөрөө төлөх хэмжээний боломжтой салбар гэж үзсэн. 120 ам.метр талбайтай орон сууцтай айл байлаа гэхэд 100 ам.метрийнх нь төлбөрийг төр хариуцна л гэсэн үг.  Хамгийн гол нь өнөөдрийн гаргасан шийдвэр Монгол Улсын бүх айл, өрхөд нөлөөлж, үйлчлэх шийдвэр гэдгийг та бүхэн ойлгоорой. Энэ хөнгөлөлтөд хамрагдахгүй нэг ч айл үлдэхгүй. Бүх өрх энэ боломжийг тэгш эдэлнэ" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

      

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621954
5 эможи

dolgor
2020-12-14 10:03
Tur zasagtaa mash ih bayrallaa sain ajillaj baigaashuu
zochin
2020-12-13 23:19
Ih bayarlalaa mash zub shiidber bn
Зочин
2020-12-13 16:28
Цагаа олсон ухаалаг шийдвэр. Зөв байна.
Зочин
2020-12-13 15:12
keyboard_arrow_up