ТАНИЛ: Цахилгаан, дулаан, усны төлбөрөөс ЧӨЛӨӨЛӨГДӨХ БАЙГУУЛЛАГУУД
Ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл зарим аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байгааг Засгийн газраас мэдэгдлээ.
Уг хөнгөлөлтөд хамрагдахгүй есөн төрлийн байгууллага байгаа аж. Мөн 100 хүртэл м/кв орон сууцтай айл өрхийн дулааны төлбөрийг дээр дурдсан хугацаанд хөнгөлнө.
Харин 100 м/кв-аас илүү хэмжээтэй орон сууцтай айл өрхүүд үлдсэн м/кв-ын төлбөрөө өөрсдөө хариуцах юм байна.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Төрийн байгууллагуудын тухайд угаас зардал төсөвтөө тусгагдаад явчихна. Аан бусад найман салбарыг боломжийн ашигтай буюу тог, цахилгааны төлбөрөө төлөх хэмжээний боломжтой салбар гэж үзсэн. 120 ам.метр талбайтай орон сууцтай айл байлаа гэхэд 100 ам.метрийнх нь төлбөрийг төр хариуцна л гэсэн үг. Хамгийн гол нь өнөөдрийн гаргасан шийдвэр Монгол Улсын бүх айл, өрхөд нөлөөлж, үйлчлэх шийдвэр гэдгийг та бүхэн ойлгоорой. Энэ хөнгөлөлтөд хамрагдахгүй нэг ч айл үлдэхгүй. Бүх өрх энэ боломжийг тэгш эдэлнэ" гэлээ.
Харин дараах 9 салбар төлбөрөөс чөлөөлөгдөхгүй юм байна. Үүнд:
1. Уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн ААН
2. Банк, банк бус санхүүийн байгууллагууд
3. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид, жижиглэн худалдаалагчид
4. Интернет болон үүрэн холбооны салбарын компаниуд
5.Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгчид
6. Өнгөт металл, хөр төмөрлөг, цементийн үйлдвэр
7. Криптовалютын арилжаа эрхлэгчид
8. Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд,
9. Бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид.