З.Мэндсайхан: Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тэжээлийг 50 хувь хөнгөлж, өвс үнэгүй олгоно
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр өвөлжилттэй холбоотой асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Өвөлжилт хаваржилтыг давж туулахтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой асуудлыг шийдвэрлэлээ.
Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, отроор яваа малчдад зориулж ХХААХҮЯ дээр хэрэгжиж байгаа Дэлхийн банкны мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд дээр дурдсан аймгуудын нийт 40 орчим өрхөд буюу нэг өрхөд 300 орчим мянган төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой гарах тээвэрлэлтийг ойрын хугацаанд ХХААХҮЯ-наас зохион байгуулна.
Мөн цаг агаар хүндэрч байгаатай холбогдуулан улсын нөөцөөс 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг гаргаж өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тэжээлийг 50 хувь хөнгөлж, өвс үнэгүй олгохоор болсон" гэлээ.