ЗАСГИЙН ГАЗАР: 2021 оны есдүгээр сарын 1-нээс ясли ажиллуулж, 1-2 настай хүүхэд хамруулахыг зөвшөөрөв ЗАСГИЙН ГАЗАР: 2021 оны есдүгээр сарын 1-нээс ясли ажиллуулж, 1-2 настай хүүхэд хамруулахыг зөвшөөрөв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЗАСГИЙН ГАЗАР: 2021 оны есдүгээр сарын 1-нээс ясли ажиллуулж, 1-2 настай хүүхэд хамруулахыг зөвшөөрөв

2020 оны 12 сарын 16

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрчээ. 

Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм.

Анги бүлгийг тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэсэн байна.

2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3,600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ.

2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэх юм. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймгийн хоёр яслийн бүлэгт 130 хүүхэд байгаа бол Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн клиник сувилал ажиллаж байна. Хүүхдийн клиник сувилалд 1.8 сартайгаас зургаа хүртэл насны, архаг, суурь өвчтэй хүүхдийг эмийн бус аргаар нөхөн сэргээх, сувилах, асрах, эмнэгийн үйлчилгээ үзүүлдэг хэмээн Засгийн газрын ХМХХ-ээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622049
2 эможи

Зочин
2020-12-17 20:00
Gantsetseg
2020-12-16 23:55
Zow shvv Ene xeregtei blaa texdee xvvxdee xaraad ajil hj chadaxgvi bn shvv dee
Зочин
2020-12-16 16:05
keyboard_arrow_up