Я.Содбаатар : Зөвшөөрөгдсөн 15 салбарын ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН явуулна
2020 оны 12 сарын 21
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.12.21/ боллоо. Хуралдаанаар Нийслэлийг энэ сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Хатуу хөл хориог 23-ны өдрийн 06:00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл тогтоох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Энэ хугацаанд дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явна гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.
Үүнд,
- Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Улсын онц чухал болон стратегийн ач холблогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм , эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- Банкны үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
- Оршуулгын үйл ажиллагаа
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
- Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622151
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: