Т.Мөнхсайхан: Халдвар нийтийг хамраагүй, голомтолсон хэвээрээ байна Т.Мөнхсайхан: Халдвар нийтийг хамраагүй, голомтолсон хэвээрээ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Халдвар нийтийг хамраагүй, голомтолсон хэвээрээ байна

2020 оны 12 сарын 21

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.21/ боллоо. Хуралдааны дараа мэдээлэл хийх үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "12-р сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг халдвартай хүн батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 62 хүн халдвар авсан нь батлагдлаа.   Халдвартай нь батлагдсан 62 хүний 12 нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байгаа бол зургаа нь сахиур, гэр бүлийн гишүүдээс илэрсэн тохиолдол ес байна. 

Баянзүрх дүүрэгт үүссэн халдварын голомт хаанаас эхлэлтэй, халдвар цаашаа хэрхэн тарсан бэ гэдгийг судалж байгаа. Эмнэлгийн орчинд бариа засал, уламжлалт эмчилгээ хийдэг. Үүнээс болж халдвар тарсан. Өвчилсөн хүний тоо нэлээдгүй байх магадлал байгаа нь өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд илэрсэн халдварын тооноос харж болно. 

Баянзүрх дүүргийн эмнэлэгт тусгаарлагдаж буй эмч мэргэжилтэн, хэвтэн эмчлүүлэгчдийг ангилан ялгаж байгаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийг өөр эмнэлэгт шилжүүлэх, ажилтнуудыг тусгаарлах ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар, нийт 248 хэвтэж буй өвчтөн, эмнэлгийн ажилтан тусгаарлалтад байна.

Цурманд оруулах, коронавирсийг устгах гэдэг нь хоёр өөр асуудал. Анх халдвар голомтлон тархаж байх үед өдөрт 47 тохиолдол илэрч байсан. Тэгвэл хөл хорио сулруулсан буюу 12 дугаар сарын 14-нөөс өдөрт 1-2 тохиолдол илэрч байсан. Тухайн үед ойрын болон хоёрдахь хавьтлын гуравдахь шинжилгээ дуусаж байсан тул тархалтыг хумьсан гэж үзсэн. Одоо шинэ голомт үүссэн. Цаашид дахиад ганц нэг голомт үүсэх эрсдэлтэй. Тухай бүрт нь тандан судалж ойрын болон дам хавьтлыг илрүүлж арга хэмжээ авах боломж бидэнд байгаа. Гэхдээ энэ удаагийн үүссэн голомт эмнэлэгт гарсан. Тухайн голомтын анхны тохиолдол нь анх шинжилгээ өгөөд эмнэлэгт хэвтсэн ч хэсэг хугацааны дараа халдвар илэрсэн. Энэ голомт өргөн хүрээг хамрах эрсдэлтэй гэж үзэж байгаа тул цар тахлын хэмжээнд хүргэхгүйн тулд  хөл хорио тогтоож байна. Халдварын голомт болж байсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас сүүлийн 3-4 хоногт халдвар илрээгүй. Анх үүсэж байсан голомтыг хумьж чадсан. Одоо бид шинээр үүссэн голомтыг хумих, Улаанбаатараас бусад аймаг руу халдвар тараахгүй байх арга хэмжээг авах нь чухал.

Эрсдэлийн үнэлгээг ХӨСҮТ ахлаад байнга хийж байна. Үнэлгээгээр халдвар нийтийг хамарсан тахал болох эрсдэлтэй тул хөл хорио тогтоох санал оруулсан. “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг нийслэлийн 415 мянган өрхөд явуулах нь утгагүй арга барил. Энэ халдварын тархалт бол нийтийг хамарсан цар тахал биш, голомтолсон хэвээрээ байгаа. Халдвар хаанаас үүсэж, хэнд халдсан, ойрын болон дам хавьтлууд тодорхой байгаа." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
622152
3 эможи

зочин
2020-12-22 11:07
энэ хүн буруу удирдаад монголчуудаар тоглоод байгаа юм биш үү
keyboard_arrow_up