ХХААХҮЯ-ны 2020 оны ОНЦЛОХ АЖЛЫГ танилцуулж байна ХХААХҮЯ-ны 2020 оны ОНЦЛОХ АЖЛЫГ танилцуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ-ны 2020 оны ОНЦЛОХ АЖЛЫГ танилцуулж байна

2020 оны 12 сарын 29

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны онцлох ажлыг танилцуулж байна. 

АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ ӨВС ТЭЖЭЭЛИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудын малчдад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан.

Өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, болон Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдад отроор явж байгаа малчдад зориулж, ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгжиж байгаа “Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-с 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо.

Дээрх аймгуудын 40 мянган малчдын нэг өрхөд 300 мянга орчим төгрөгийн өвс тэжээлээр хангана. Тэжээлийн тээвэрлэлт болон зохион байгуулалттай холбоотой ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах юм.Түүнчлэн Улсын Онцгой комиссоос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад хүргүүлэх юм.

ӨВС, ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦ БЭЛТГЭХЭД ШААРДАГДАХ ХӨРӨНГИЙГ ГАРГАЛАА

Arslan.mn

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Үүнд зуншлага тааруу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Харин аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргахаар тогтсон.

ӨВС ТЭЖЭЭЛ, ҮР ТАРИАНЫ ГААЛЬ, НӨАТ-ыг ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРЛАА

Arslan.mn

Ус цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургамлын гарц, малын тоо, бэлчээрийн талбай зэргийг нарийвчилж гаргасан. Энэ мэдээллийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гэхэд зуншлага нийт нутгийн 50 хувьд “хэвийн”, 30 хувьд нь “дунд”, 20 хувьд нь “муу” гэсэн үнэлгээтэй байсан.

Тодруулбал, зүүн бүсээс бусад аймагт хадлан гарц тааруухан байсан учраас баруун, төв, говийн зарим аймгуудад өвөлжилт, хаваржилтад шаардагдах өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд хүндрэлтэй.

Цаашдаа шаардлагатай өвс тэжээлийн 90 гаруй хувийг дотоодын тэжээлийн үйлдвэрүүд, хадлан бэлтгэл, газар тариалангийн үйлдвэрлэлээс бүрдүүлнэ. Иймээс энэ чиглэлд шуурхай арга хэмжээ авч хүйтний эрч чангарахаас өмнө малын бүх төрлийн өвс, тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдлаа

ТООНООС ИЛҮҮ ЧАНАРТ АНХААРНА

Arslan.mn

Бэлчээрийн тухайд тооноос илүү чанарт анхаарах цаг аль хэдийн болсон. Эхний ээлжинд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхэд анхаарна.

ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ АМЖИЛТЫГ САЛБАРТАА НЭВТРҮҮЛНЭ

Arslan.mn

Салбарын бодлого судалгаанд суурилах учиртай. Шинжлэх ухааны ололт амжилтыг салбарт нэвтрүүлэх нь юу юунаас илүү чухал

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР  БАЙГУУЛАГДЛАА 

Монгол улсын Засгийн Газрын 2020 оны , 08 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-“Жижиг, дунд үйлдвэрийн газар”-ыг байгуулах шийдвэр гарч салбарын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийгдлээ.

Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэж байна.

Arslan.mn

“АТАР-4 АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ТАРИАЛАНЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Засгийн газрын 138 дугаар тогтоолын дагуу 10.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 23 нэр төрлийн 277 ширхэг техник, тоног төхөөрөмжийг 263 иргэн, аж ахуйн нэгжид, 2.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 177 тонн ургамал хамгааллын бодис, 842 тонн нийлмэл бордоо, 72 тонн гумины бордооны үнийг тус тус 50 хувиар хөнгөлж нийтдээ 335 иргэн, аж ахуйн нэгжид 20-50 хүртэл хувийн урьдчилгаатайгаар тариалалтын өмнө олгох ажлыг зохион байгуулав.

Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтыг технологийн хугацаанд чанар сайтай зохион байгуулах зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 1.2 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар 270 иргэн, аж ахуйн нэгжид зээлээр олгож дэмжлэг үзүүллээ.

Arslan.mn

НИЙТ 140 ТЭРБУМ ТӨГРӨГРИЙН ЗЭЭЛ АВСАН 700 ААН-ИЙГ ЦАР ТАХЛЫН ҮЕД ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Arslan.mn

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ 2020-2024 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛЛАА

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох сүү, өндөг, ногоо, жимс, мах, гурил, төмс, тос зэрэг 8 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээг хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах, ХАА-н бүтээгдэхүүний экспортыг тус дунд хугацааны бодлогод тусгав.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622351
1 эможи

Зочин
2020-12-29 05:35
Зочин
2020-12-28 16:46
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up