ЗАСГИЙН ГАЗАР: Хөл хориог дахин ТАВ ХОНОГООР сунгахаар боллоо
2021 оны 1 сарын 04
Хатуу хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгалаа
Засгийн газрын хуралдаанаар нийслэлд тогтоосон хөл хориог дахин тав хоногоор сунгах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, ирэх лхагва /2021.01.06/ гарагийн 06:00 цагт дуусгавар болох Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог 14 хоног бус ТАВ ХОНОГ сунгах шийдвэрийг гаргажээ. Өөрөөр хэлбэл, хөл хорио 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ талаар яг одоо Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийх гэж байна.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
2
1
622449
6 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: