Я.Содбаатар: 1-р сарын 11-нээс худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна Я.Содбаатар: 1-р сарын 11-нээс худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Я.Содбаатар: 1-р сарын 11-нээс худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байна

2021 оны 1 сарын 04

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Шадар сайд Я.Содбаатар: Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн 11 байгууллагын эрсдэлийн үнэлгээ, санал асуулга дээр үндэслэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах асуудлыг Засгийн газрын хуралдаанд орууллаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 хүртэл сунгаж, энэ өдрөөс хойш зэрэглэлээ бууруулж, худалдаа үйлдвэр, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах шийдвэр гаргалаа.

Гэхдээ дахин хөл хорио тогтоосон хугацаанд шинэ голомт гарахгүй бол зэрэглэл бууруулна. Хэрэв дахин голомт гарвал хатуу хөл хориог үргэлжлүүлнэ. 

Бид иргэдийн дунд санал асуулга явуулахад 3600 иргэний 70 хувь нь хөл хориог сулруулах нь зүйтэй гэсэн бол 30 хувь нь хатуу хөл хориог сулруулахгүй байх нь зүйтэй гэж саналаа өгсөн.

Дэлхий нийтэд COVID-19-ийг хязгаарлаж байгаа хамгийн гол арга бол хатуу хөл хорио юм. Энэ бол эргэж буцсан шийдвэр биш гэдгийг иргэд, ААН-үүд ойлгоно гэж найдаж байна.

Халдварын эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зургаан аймгийн есөн суманд халдварыг хумиад байна. Улаанбаатар хотод шинээр үүсээд байгаа голомтууыг хумих, зураглалыг зөв гаргах, дэглэмийг сахиулах чиглэлд анхаарч байна. Хатуу хөл хорионы дэглэмийг сахиулж байгаа нь тархалтын хурдыг сааруулж, нийтийг хамарсан цар тахал болгохоос сэргийлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
622452
11 эможи

Zochin
2021-01-05 16:07
Ard irged hetsvvdej bna sh dee. Zasgin gazar ni oligtoihon shidwer gargachihdaggvi. Udrin orlogotoi, zeeltei ard irgedee yaa gej bga yum be.
Khandjamts
2021-01-05 12:42
Sain bna uu? bi noxortoigoo Orhon aimagt 11.07 nd irsen bolowch tsar tahalaas bolood xarij chadaxgvi .12.16nd urttsagaanii tsagdaagn xeltest orgodor gargaad 17nd xariu Sorog garch 18nd xrih baital daxin odgoo xvrtel sungaad baigaa bilee.Bi end nohoriin xamt Dawaat bag Zuraa.14.07 tootod aild 2 sar garan baigaa end tanij medex xvn baihgvi ailiin ezed durgvitseed xashaa yaaj xandaj xarih tuhai medexgvi xetsvv bna.Ulaanbaatart Bayngol dvvr3g Zvvnnaran 16.75toot hashaand xamatan egchin xashaand amidardag bas xotod ajil maani baidag ajilaas duudaad shaardlgatai bol alban bichij gargaj ogoh bolomjtoi gej zaxiral maani xeleed baigaa mon gadaa hvitenii elch changaraad ger ezgf sanaa zowinood bn aild baih tun xetsvv um gertee xarij ajil amidralaa zalguulah xvseliig mn damjuulj shiidej ogiich .85440127 95514767 BAYRLALAA
Batka
2021-01-04 18:48
Naad jvjige odoo boli ajilaa hiimeer bn ta nar horiloo geed hiij giigvvleed bga chn haan bga ym be ta ted shg tatwarii mungu ideed bj bdag bol haa alga bgal bmaar bn
Зочин
2021-01-04 17:51
Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждагууд нь сунгах хүсэлтэй байгаа нь тодорхой
keyboard_arrow_up