Коронавирусийн халдвараас сэргийлж цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх хэрэгтэй
2021 оны 1 сарын 31
Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг өмнөх Засгийн газрын үед гаргаж байсан билээ. Тэгвэл шинэ Засгийн газар энэ талаар одоогоор шийдвэр гаргаагүй байна.
Коронавирусний халдвар БНХАУ-д анх дэгдэж эхлэх үеэр манай улс Цагаан сарын баяраа бүх нийтээр тэмдэглээгүй нь тухайн үед маш зөв шийдвэр байсан гэж олон хүмүүс үздэг. Тэгвэл халдварын дэгдэлт идэвхитэй байгаа эдгээр өдрүүдэд цагаан сарыг дахин тэмдэглэхгүй байх нь зөв хэмээн ард иргэд үзэж байна.
Европын улс орнууд цар тахал дэгдэж байгаатай холбогдуулан зул сарын баяр, шинэ жилийн баяраа тэмдэглээгүй, хязгаарласан. Мөн Азийн улс орнууд уламжлалт баяр, цагаан сарыг тэмдэглэхгүй байх, олон хүн цугларахгүй байх шийдвэр гаргаж буйг дурдаж байсан билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
8
622454
8 эможи
Иргэн
2021-01-31 14:21
Хөл хорио тогтоох эсэх талаар цахим санал асуулга явуулах хэрэгтэй. Яаралтай
zochin
2021-01-31 12:36
cheniigch gertee buu oruul, ter tsagaan sar daraa ,daraa ert oroi temdeglejil taaraa odoo chatuu chol chorio togtoo. Buschuu baccine oruulaach. Mongol uls chaldvaraa diilechgui l bna.!!!, unenschdee
Зочин
2021-01-31 11:23
Одоохондоо шийдвэр гаргаж чадахгүй ээ цаад ах нараасаа асууж байж гаргана шүүдээ
Зочин
2021-01-05 12:26
za ashgvi dee
Das
2021-01-04 18:06
Энэ ч мэдээж л дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: