ХХААХҮЯ: Зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд 640 мянган төгрөгтэй дүйцэхүйц тусламжийн багц хүргүүллээ ХХААХҮЯ: Зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд 640 мянган төгрөгтэй дүйцэхүйц тусламжийн багц хүргүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд 640 мянган төгрөгтэй дүйцэхүйц тусламжийн багц хүргүүллээ

2021 оны 1 сарын 15

Arslan.mn

НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд зудын эрсдэл ихтэй байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 53 сумын зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд 405 тонн хорголжин тэжээл, 50 тонн уургаар баялаг рапсын шахдас, 5 тонн амин дэм эрдэсийн нэмэлтүүдийг хүргэх тусламжийн цуваа өнөөдөр орон нутаг руу хөдөллөө. Энэхүү үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа болон холбогдох бусад албаны төлөөлөл оролцлоо.

Arslan.mn

Өвөлжилт хүндэрсэн 6 аймгийн зорилтот бүлгийн малчид буюу хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малтай, хөдөлмөрийн насны, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй, мал аж ахуйгаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн 1000 өрхийг сонгон амьжиргааны хөрөнгийг хамгаалах хүмүүнлэгийн яаралтай тусламжийг үзүүлж байгаа юм. Зам, тээврийн хөгжлийн яамнаас тусламжийн цувааг аян замдаа саадгүй хүрэхэд мэргэжлийн хяналт, удирдлагаар ханган ажиллахаар болжээ.

Нэг жилийн хугацаанд хэрэгжих техник туслалцааны энэ төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн нөөц боломжийг олон улсад мөрдөгддөг заавар стандартын дагуу бэхжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа ажээ.

Монгол улсад хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүмүүнлэгийн багийг ахалдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) нь сүүлийн таван жилд зудад нэрвэгдсэн 21,240 малчин өрхийн амьжиргааг хамгаалахад 2.4 сая ам.долларын хүмүүнлэгийн яаралтaй тусламжийг олгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
622814
1 эможи

Иргэн
2021-01-16 23:07
Малчид жилийн жилд л ингэж татвар төлөгчдийн мөнгөнөөс тунирхаж байж тусламж авна.Бэлчээр усаа үнэгүй ашиглана.Та нар минь малын хөлийн татвараа ядаж бултаж зугатаалгүй төлчихөж байгаарай.
ХХААХҮЯ
З.Мэндсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up