Л.Мөнхтүшиг: Энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 320 орчим иргэнээ авчирна Л.Мөнхтүшиг: Энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 320 орчим иргэнээ авчирна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Мөнхтүшиг: Энэ сард хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 320 орчим иргэнээ авчирна

2021 оны 1 сарын 18

Arslan.mn

Улсын онцгой комиссын шуурхай Штабаас мэдээлэл хийж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг  “2020 оны 11, 12 дугаар сарын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор ГХЯ-наас 100 орчим иргэнд санхүүгийн болон бусад тусламж, дэмжлэг үзүүлээд байна.

Энэ сарын 22 болон 31-ны өдрүүдэд БНСУ-руу нэмэлт нислэг үйлдэж 320 орчим иргэнээ эх оронд нь авчрахаар шийдвэрлэлээ.

Хоёрдугаар сарын нислэгийн саналаа УОК-т танилцуулах ба энэ сарын 27-нд нислэгийн хуваарийг албан ёсоор зарлана. Нутаг буцах хүсэлтэй иргэд өнгөрсөн хугацаанд огцом нэмэгдлээ. Гадаадад байгаа, нутаг буцах хүсэлтэй 8400 гаруй хүн байгаагаас энэ сардаа багтаад ирэх хүсэлтэй 2600 орчим байна.  БНСУ, Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудад байгаа 6000 гаруй хүн, АНУ 1400 хүн, Австралид 93 хүн, Африкт 3хүн, Европт 500 гаруй хүн байна. 

Өнгөрсөн хугацаанд бид агаараар болон газраар 28 мянга гаруй иргэнээ авч ирээд байна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622870
0 эможи

keyboard_arrow_up