ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

2021 оны 1 сарын 20

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачтай  цахим уулзалт хийлээ. Уулзалтынхаа эхэнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банк анхаарал хандуулж, хамтран ажилладагт талархал илэрхийлэв.

Энэхүү уулзалтын үеэр “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усан хангамж” төслийн талаар мөн ярилцсан юм.

Монгол Улсын Засгийн газраас усалгаатай газар тариаланг 2025 он гэхэд 100.0 мянга га хүргэх зорилт тавин услалтын систем шинээр барих, сэргээн засварлах хөрөнгө оруулалт хийсний үр дүнд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ 2019 оны байдлаар 56.0 мянган га хүрээд байгаа.

Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 356 дугаар тогтоолын дагуу “Дархан арьс ширний цогцолбор төсөл”-ийн шаардлагатай бусад санхүүжилтийг  Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой эсэх асуудлаар талууд санал солилцлоо.

“Дархан арьс ширний цогцолбор төсөл”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлснээр олон улсад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийг олон тулгууртай болгох, хот суурин газрын өрсөлдөх чадварын нэмэгдүүлэх зэрэг төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622940
0 эможи

keyboard_arrow_up