Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д хүргүүлнэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д хүргүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналаа Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д хүргүүлнэ

2021 оны 1 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өнөөдөр (2021.01.27) 11:30 цагт хүргүүлэхээр болжээ.

МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын  Ерөнхийлөгчид өнгөрөгч Баасан гариг (2021.01.22)-т өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэнэ.

Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр  13:00 цагаас хуралдаж, 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Үндсэн хуулийн 39.2-т "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна" хэмээн заасан байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623103
0 эможи

keyboard_arrow_up