Л.Оюун-Эрдэнэ: Залуучуудад байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй Л.Оюун-Эрдэнэ: Залуучуудад байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Залуучуудад байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй

2021 оны 2 сарын 02

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өглөөний ийм уулзалт хийх нь зүйтэй гэж бодож байгаа юм. Учир нь үдээс хойш даваа гарагт бүлгийн хуралтай, мягмар гарагт байнгын хороотой, лхагва гарагт Засгийн газрын хуралтай, пүрэв, баасанд чуулгантай амжихгүй байна. Мөн сайдууд бүгд хамрагдаж чадахгүй, хурлын дундуур хүмүүс гарч яваад эцэст нь үр дүнгүй тарах тохиолдол байдаг.

Залуучуудын хувьд байрны 30 хувийн урьдчилгаа хүнд байна. Орон сууцтай болгоё гэж зорьсон айлууд нь орон сууцтай болж чадахгүй. Нэг өрөө байртай хүн хоёр өрөө байртай, хоёр өрөөтэй нь  гурван өрөө байртай болох хөдөлгөөн статистик дээр ажиглагддаг юм байна. Тиймээс бидний хувьд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Улаанбаатар хотыг тойрсон 25 км-ын радиуст дэд бүтэц хийнэ. Хот газраа үнэтэй өгдөг тул барилга үнэтэй баригддаг.  Дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол аж үйлдвэржсэн орон болохгүй. Тэр утгаараа Залуус 1, 2, 3 дугаар хорооллыг туршилт байдлаар хиймээр байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623233
4 эможи

Zochin
2021-02-02 18:53
Ipotekiin 8 huviin zeeliig 6 bolgoj boloh uu hund bnas
keyboard_arrow_up