УОК-ын хуралдааныг өнөөдөр 17:30 цагт товлолоо
2021 оны 2 сарын 03
лсын онцгой комисс /УОК/-ын хуралдаан 17.30 цагт Төрийн ордны А танхимд эхлэхээр зарлажээ.
Хуралдаанаар цагаан сарын баярын үеэр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргаж Засгийн газарт хүргүүлэх юм.
УОК-ын өчигдрийн хуралдаанаар COVID-19 нөхцөл байдал, түүнд авах арга хэмжээний талаар болон хөл хорио тогтоох эсэх асуудлаар хэлэлцсэн ч нэгдмэл байр сууринд хүрээгүй тул тодорхой шийдвэр гараагүй байна.
Эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 6-21-нд хөл хорио тогтоосноор цагаан сарын баяраар халдвар тархах эрсдэлийг 90 хувь бууруулна хэмээн УОК-т саналаа хүргүүлээд байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
623300
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: