Засгийн газар ээлжит бус хурлаа ХОЙШЛУУЛЖЭЭ
2021 оны 2 сарын 08
Засгийн газар ээлжит бусаар хуралдах товоо хойшлуулжээ.
Өнөөдрийн ээлжит бус хуралдаж цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөө батлахаар төлөвлөөд байсан юм.
Тодруулбал, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг өнгөрсөн бямба гаригт Ерөнхий сайдад танилцуулсан. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим худсаараа "Ерөнхий сайдын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд дээр ярьж байна. Даваа гарагт ээлжит бусаар Засгийн газар хуралдаж батална" гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623411
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: