Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлж, түүний оронд Р.Чингисийг томилов
2021 оны 2 сарын 10
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилжээ.
Ринчиндоржийн Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн бөгөөд ажлын гараагаа Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчөөр эхэлж байжээ. Улмаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар томилогдон ажилласан байна. 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, удалгүй Цагдаагийн академийн захирлаар ажиллаж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
623487
3 эможи
Зочин
2021-02-10 21:26
Сонин юм бэ? Ажлаа зүгээр хж бгаа хүнийг.
Иргэн
2021-02-10 15:24
Зөвөө! Зөв!? Чаддаг нь хийг!?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: