Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар эдийн засагт шууд үр өгөөжөө өгөх томоохон төслүүдээ яаралтай эхлүүлнэ Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар эдийн засагт шууд үр өгөөжөө өгөх томоохон төслүүдээ яаралтай эхлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар эдийн засагт шууд үр өгөөжөө өгөх томоохон төслүүдээ яаралтай эхлүүлнэ

2021 оны 2 сарын 10

Arslan.mn

"COVID-19"-ийн эсрэг иргэдийн амьжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалахын төлөө амаргүй зам туулж байгаа хувийн хэвшлийнхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай Засгийн газар байгуулагдаад дөрвөн зорилтыг дэвшүүлсэн. Энэ дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хүндхэн шийдвэрүүдийг гаргаж ажиллана.  Өнөөдөр эхний хоёр зорилтыг хангахын тулд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г бэлдэж дууслаа. Засгийн газрын шинэ бодлогын амин сүнс бол халамж биш ажлын байр байх болно. 

Ялангуяа, ажлын байрыг хамгаалах, олноор бий болгох нь энэхүү төлөвлөгөөний зонхилох хэсэг байх болно. 

Засгийн газар эдийн засагт шууд үр өгөөжөө өгөх томоохон төслүүдээ яаралтай эхлүүлнэ.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцтай, тогтмол орлоготой байх гурван жилийн дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнд Монголбанктай хамтран ажиллах болно

Засгийн газар эхний 100 хоногтоо вакцинжуулалтыг эхлүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор дуусгана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623498
2 эможи

keyboard_arrow_up