Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар сарын 1-нээс эхний ээлжийн вакцинжуулалтыг хийнэ Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар сарын 1-нээс эхний ээлжийн вакцинжуулалтыг хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар сарын 1-нээс эхний ээлжийн вакцинжуулалтыг хийнэ

2021 оны 2 сарын 10

Arslan.mn

"COVID-19"-ийн эсрэг иргэдийн амьжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлын үед Монгол Улсад 68,9 мянгаар ажлын байр байхгүй болсон. Цаашид 130 мянган шууд ажлын байр байхгүй болно гэсэн судалгаа бий. Тиймээс маскаа зүүх, гараа ариутгах, зай бариад ажлаа хийх шинэ амьдралын хэв маяг руу шилжинэ. Ингэж шилжихдээ 10 их наядын цогц төлөвлөгөө гаргасан талаар би та бүхэнд танилцуулж байна.

Хөл хорионы хугацаанд "нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээг авна.  Дахиад хөл хорио тогтоохгүй, хэрэв хөл хорихоор бол 18-21 хоногийн өмнө аж ахуй нэгжид мэдэгдэнэ. Судалгаагаар бол долдугаар сарын 11 хүртэл 2-3 удаа хөл хорио тогтоох магадлалтай байна.

Вакцинжуулалтын ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна. Гуравдугаар сарын 1-н гэхэд эхний ээлжийн вакцинжуулалтыг хийнэ. Эхний ээлжинд 300 мянган тун вакциныг эмч, ачаа тээврийн жолооч, өндөр настай иргэдээ вакцинжуулна. 

ДЭМБ-аас зөвшөөрсөн вакциныг оруулж ирэхээр ажиллаж байна. Эхний ээлжид бид 300 мянган тун вакцин оруулж ирнэ. Дөрвөн төрлийн вакцин авахаар гэрээ хийгдсэн. Нийт хүн амын 60 орчим хувийг вакцинжуулвал эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж ДЭМБ зөвлөсөн.

Ахмадууд болон суурь өвчтэй хүмүүсийг хамруулахаар төлөвлөж байна. Энэ дашрамд ОХУ, БНХАУ, БНЭУ-ын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье.

Энэ талаарх мэдээллийг хоёрдугаар сарын 23-ны өдөр танилцуулна. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623499
0 эможи

keyboard_arrow_up