С.Энхболд: 23-наас вакцин хийж эхэлнэ. “Pfizer“ вакциныг хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан С.Энхболд: 23-наас вакцин хийж эхэлнэ. “Pfizer“ вакциныг хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: 23-наас вакцин хийж эхэлнэ. “Pfizer“ вакциныг хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан

2021 оны 2 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.02.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 143300 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Үүнээс 117410 хүний шинжилгээний хариу гарсан. Үдээс хойш үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариу гарна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 11 хүнээс коронавирусийн халдвар илрээд байсан. Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэмж таван хүнээс илэрлээ. 

14-ний байдлаар СХД-т 16700 хүнийг шинжилгээнд хамруулсан. Нийт 13 байнгын цэг, 50 явуулан баг ажиллаж байна. Зааж өгсөн хороо, нутаг дэвсгэртээ шинжилгээнд хамрагдахыг хүсч байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” –нд 1900 эрүүл мэндийн ажилтан дайчлагдан ажиллаж байна.

Хөл хорио 23-наас дуусаж байна. 23-наас вакцин хийж эхэлнэ. Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд, эхнээсээ тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна.Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ.

Хадгалалтын бэлэн байдлыг хангасан байгаа. Хадгалалт тээвэрлэлтийн тал дээр ХӨСҮТ-д үндэсний агуулах байдаг. Тэнд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүгдийг нь бэлдэж, бэлэн байдлыг хангасан. Pfizer-ийн вакциныг -70 градуст хадгалах ёстой. Бид агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулсан. "Pfizer" вакциныг хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан гэсэн үг.

Вакцины зардал, төсөв шийдэгдсэн. Одоо худалдан авалт, тээвэрлэлтийн асуудал яригдаж байгаа.

Улаанбаатарын хэмжээнд 410 мянган өрх байгаа. Одоогоор 200 гаруй мянган өрхөд шинжилгээ хийсэн. PCR  шинжилгээ гурав хоногийн хүчинтэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
623618
4 эможи

Зочин
2021-02-16 13:22
Орос вакциныг туршилт судалгаа бүрэн тодорхой биш гэсэн дүгнэлт байгаа юм биш үү, бие биенээ дуурайж хөөргөх хэрэггүй , төр засаг мэдэж сонгосон байх
Зочин
2021-02-16 01:29
Яагаад орос вакцин хийхгүй байгаа юм. Бүх л хүчирхэг Улс Орос улсаас вакцин авч байхад манайх яагаад заавал Герман, Англи ГЭЖ. ОРОС ВАКЦИН ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ.
ЭМ-ийн Сайд аа зөвхөн Орос вакцин хийлгэхийг хүсэж байна
2021-02-15 20:06
Орос вакцинаас өөр вакцин хийлгэхгүй шүү ЭМ-ийн Сайд аа
ОРОС ВАКЦИН ХИЙЛГЭЕ
2021-02-15 19:56
Орос вакцин хийлгэе
Зочин
2021-02-15 19:36
Хчтад, энэтхэг вакцинд итгэл муу бгаа
Зочин
2021-02-15 15:56
АНУ Герман вакцин
Зочин
2021-02-15 15:45
Оросын вакцин юмуу Америк Герман ийн хамтарсан вакцин хийлгэсэн нь дээрдээ хятадын вакцинд итгэхгүй бн бас хятад улс вакцинаа Дэлхийн эрүүл мэндийн олон улсын байгууллагад мэдээллээ өгөөгүй гэж байх юм тийм болохоор би лав хийлгэхгүй
Зочин
2021-02-15 14:19
Оросоос өөр вакцин хийлгэхгүй шүү!
ЗОЧИН
2021-02-15 14:14
эхлээд 76 хулгайчуудаас эхлэх юм байгаа биз дээ
Mendbayr@gmalcom
2021-02-15 13:59
Оросын вакцин оруулж ирэх нь аль ч талаасаа боломжтой найдвартай биш үү. Тээвэр, хадгалалт, хэрэглээ. Энэтхэгчүүд өөрсдөө оросоос вакцин захиалж ард иргэдээ хийлгэхээр хэлэлцээр хийгээд байхад манайх яагаад заавал энэтхэгээс авдаг учир юу вэ.
С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up