Ц.Ганзориг: БНХАУ-ын “Синофарм“ вакцин өнөөдөр 22:00 цагт Монгол Улсад ирнэ
2021 оны 2 сарын 22
Өнөөдөр 22:00 цагт БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакциныг Монгол Улсад ирнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг ЗГ, ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр хэлэв.
Тэрбээр "БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр орой 22:00 цагт манай улсад ирнэ. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрөл нь гарахаар хүлээгдэж байгаа вакцин юм. Харин бид зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авч байна.
Манай улс
- БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм,
- ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca хэмээх ДӨРВӨН ТӨРЛИЙН вакциныг хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан." гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623861
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: