​С.Энхболд: Маргааш өглөөнөөс эхлээд эмнэлгийн эмч, ажилтнуудад вакциныг хийж эхэлнэ ​С.Энхболд: Маргааш өглөөнөөс эхлээд эмнэлгийн эмч, ажилтнуудад вакциныг хийж эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

​С.Энхболд: Маргааш өглөөнөөс эхлээд эмнэлгийн эмч, ажилтнуудад вакциныг хийж эхэлнэ

2021 оны 2 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар коронавирусийн эсрэг вакцин болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Манай улс өнөөдөр өглөө вакциныг хүлээн авсан. Харин өнөө орой БНХАУ-д үйлдвэрлэсэн "Синофарм" вакциныг хүлээн авна. Гэхдээ тус вакциныг ДЭМБ зөвшөөрөөгүй байгаа учраас ард иргэддээ хийхгүй, хадгална. Тус вакциныг гуравдугаар сардаа багтаж ДЭМБ бүртгэх төлөвтэй байна.

Өнөө өглөө ирсэн 150 мянган тун “AstraZeneca“ вакциныг маргааш өглөөнөөс эхлээд  төрийн болон хувийн эмнэлгийн ажилчдаа вакцинжуулаад эхэлнэ. Дараагийн ээлжинд ирэх вакцинаар хариу арга хэмжээ болон онцгой байдалд ажиллаж байгаа цагдаа, хууль хяналт, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчдад хийнэ. Үүний дараа нь 50-аас дээш насныханд хийхээр вакцинжуулалтын хуваарь гаргасан" гэлээ.

Мөн тэрбээр "Манай улс эхний ээлжинд АстрЗенека, Файзер, Орос, Хятад улсын вакциныг авахаар болсон. Эхний ээлжийн вакцинууд орж ирж эхэллээ. Засгийн газраас 226 тэрбум төгрөгийг вакцинжуулалтад зарцуулахаар болсон.

Харин хувийн хэвшил вакцин оруулж ирэхэд татгалзах зүйлгүй. Хамтран ажиллана. Улс хүн амын 60 хувийг вакцинжуулах төсөв, мөнгөө гаргасан. " гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623880
0 эможи

​С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up