ХХААХҮЯ БНЭУ-тай сүүний чиглэлээр хамтран ажиллана ХХААХҮЯ БНЭУ-тай сүүний чиглэлээр хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ БНЭУ-тай сүүний чиглэлээр хамтран ажиллана

2021 оны 3 сарын 01

ХХААХҮЯ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын хамтын ажиллагааны нэгдсэн уулзалт өнөөдөр болж, сайд З.Мэндсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-иш, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, БНЭУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингх болон НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Ноён Ахужа Винод нар оролцлоо.

Уулзалтын эхэнд сайд З.Мэндсайхан “Жил бүр зохион байгуулдаг энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн ноён Винод Ахужа болон урилгаар оролцож буй эрхэм БНЭУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нартай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын ХХААБ нь маш ойр дотно ажилладаг бөгөөд хөдөө аж ахуйн чиглэлээр яамны бодлогын гол түнш байгууллагаар ажилладаг болохыг онцлон тэмдэглэлээ. 

НҮБ-ын ХХААБ нь 2017 оноос 2021 оны хооронд хүнсний аюулгүй байдал, сүү, сүүн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ болон үр сорт, ургамал хамгаалал, хөдөө аж ахуйг цахимжуулах чиглэлээр томоохон ажлуудыг гүйцэтгэж, бодлогын түвшинд нийт 25 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байна.

Цаашид тус байгууллагаас манай улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага, хандивлагч орнуудын төлөөллөөс бүрдэх Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түншлэлийн групп (FOOD AND AGRICULTURE DEVELOPMENT PARTNER GROUP (FADPG))-ыг байгуулах санаачилгыг яамнаас дэмжиж, уг түншлэлийн группыг хамтдаа манлайлан ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбартай салшгүй холбоотой уурын амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ус, бэлчээр зэрэг байгаль орчны чиглэлийн төслүүдийн хэрэгжилтэд салбарын оролцоог хангаж, хамтран ажиллах шаардлага байна. Ингэснээр салбар хоорондын уялдаа нэмэгдэж, цаашид хэрэгжих олон төслийн үр ашиг, хэрэгжилт сайжирна гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн уулзалтаар НҮБ-ын ХХААБ-аас танилцуулж, хэрэгжүүлэх техник туслалцааны СКАЛА төслийн баримт бичигт талууд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо.

БНЭУ-тай сүүний чиглэлээр хамтран ажиллана

Энэхүү уулзалтад БНЭУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингх урилгаар оролцож Энэтхэг-Монголын хамтарсан сүүний салбарын хөгжлийн төслийг хэрэгжүүлэх, шим тэжээлтэй хоол хүнсэнд анхаарах, цахим хөдөө аж ахуйг бий болгох зэрэг олон чухал асуудлаар санал солилцоо. 

БНЭУ дэлхийд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, арвин  туршлагатай. Монгол орны хувьд шингэн сүүний асар их нөөц боломжтой боловч хараахан бүрэн хэмжээнд ашиглахгүй байна. Тиймээс сүүний салбарын хөгжлийн төслийг хамтран хэрэгжүүлэх нь урт хугацаандаа үр өгөөжөө өгөх чухал ач холбогдолтой болохыг талууд онцолж, хамтран ажиллахад санал нэгдсэн юм. 

Түүнчлэн ард иргэдийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангах замаар нийгмийн эрүүл мэндийг дэмжих нь салбар яамны гол зорилго юм.  Манай орны хувьд дотоодын шингэн сүүний нөөцөө ашиглан үдийн цай/өдрийн хоол хөтөлбөрөөр дамжуулан бага ангийн сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, зөв дадалтай болгох, эрүүл мэндийг дэмжих, суралцах чадварыг нь дээшлүүлэх бүрэн боломж буйг харгалзан үзэж,  “Өдөр бүр сүү” төслийг хэрэгжүүлэх саналаа тус уулзалтын үеэр танилцууллаа.   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624102
0 эможи

keyboard_arrow_up