Дэлхийн банк 1 сая долларын үнэ бүхий хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн салбарт өгнө Дэлхийн банк 1 сая долларын үнэ бүхий хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн салбарт өгнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн банк 1 сая долларын үнэ бүхий хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн салбарт өгнө

2021 оны 3 сарын 01

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны 3 дугаар сарын 1 өдөр  Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа.

Суурин төлөөлөгч уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэв.

Дэлхийн банк нь Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх явцад байнга  туслалцаа дэмжлэг үзүүлж буй бөгөөд 1 сая долларын тусламж бүхий хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгөхөд бэлэн болсноо Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдэв.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай тэмцэхэд Дэлхийн Банкны зүгээс эрүүл мэндийн салбарт нэн  шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэлийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгож байгаа явдалд Эрүүл мэндийн сайдын зүгээс гүн талархалаа илэрхийлээ. Мөн уулзалтын хүрээнд хоёр тал хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар санал бодлоо солилцон зарим төслийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624115
0 эможи

С.Энхболд
Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up