УОК: Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хатуу хөл хорио ТОГТООХГҮЙ УОК: Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хатуу хөл хорио ТОГТООХГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл хатуу хөл хорио ТОГТООХГҮЙ

2021 оны 3 сарын 23

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл улбар шар түвшиндээ буюу халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж, хамтран ажиллах шийдвэр гаргалаа гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Засгийн газрын хуралдаанд энэ шийдвэрээ маргааш танилцуулна гэлээ.

Үйлчилгээний байгууллагуудад зарим зохицуулалт хийж, 14 хоногийн хугацаанд эрсдэл гаргахгүй байх тал дээр иргэд, аж ахуйн нэгжүүд илүүтэй анхаарч ажиллах зөвлөмж гаргахаар шийджээ.

УОК, Засгийн газрын зүгээс аль болох иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр, зохион байгуулалтыг зөв хийх замаар халдварын тоог бууруулахад анхаарч ажиллана. 

Явуулын оношлогоо, эмчилгээний газруудыг нээсэн тул хатуу хөл хорио тогтоохгүй байх нь зүйтэй гэж үзлээ гэж УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
624702
1 эможи

keyboard_arrow_up