ХХААХҮЯ-гы Дэд сайд Г.Батсуурь “Ханбогд кашмер” компанийн үйлдвэрт ХХААХҮЯ-гы Дэд сайд Г.Батсуурь “Ханбогд кашмер” компанийн үйлдвэрт
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ-гы Дэд сайд Г.Батсуурь “Ханбогд кашмер” компанийн үйлдвэрт

2021 оны 3 сарын 23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран боловсруулсан “НООЛУУРЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ” төслийг өнөөдөр танилцууллаа. Ноолуурын салбарт ойрын хугацаанд төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа саналуудыг танилцуулсан тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, “Монголын ноос ноолуурын холбоо”, “Говь”, “Баялаг-Өлзий” зэрэг хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм. Үйл ажиллагааны үеэр хүрэлцэн ирсэн төлөөллүүд “Ханбогд кашмер” компанийн үйлдвэртэй танилцаж, тус салбарыг хөгжүүлэхэд тулгарч байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.

"Монголын Ноос Ноолуурын Холбоо"-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ноолуурын салбарын өнөөгийн нөхцөл байдал, энэ салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, цаашид дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарах асуудлаар үйлдвэрлэл эрхлэгч нарыг төлөөлөн танилцуулга хийж, санал хүсэлтээ уламжилсан юм.

Түүнчлэн хууль эрх зүйн таатай орчныг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, хүний нөөц зэрэг тулгамдаж буй асуудлаар санал солилцож, ноолуурын салбарт ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцан УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд ойрын үед уулзалтыг дахин зохион байгуулж нэн тэргүүнд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх, улмаар Ерөнхий сайдтай бүрэлдэхүүн уулзахаар ярилцаж тохирлоо.

     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624726
0 эможи

keyboard_arrow_up