УОК: Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй УОК: Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй

2021 оны 3 сарын 26

Arslan.mn

УОК өнөөдрийн хуралдаанаараа дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл Гамшгийн үеийн улаан түвшинд шилжилгүйгээр халдварын тоог бууруулах бүхий л арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, тархалтыг хумих чиглэлээр ажиллах, хүн хоорондын зай барих, нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, уулзалт арга хэмжээнд оролцохгүй байх, ААН-үүдэд тавих төрийн байгууллагуудаас тавих хяналт шалгалтыг дээшлүүлэх, дэд сайдуудаар ахлуулсан тусгай хяналтын баг гарч ажиллах арга хэмжээг хэрэгжүүлж, иргэд олон нийтэд халдвар хамгааллын дэглэмийн сахиж ажиллах шийдвэр гаргасан байна.

Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж, төр хамтдаа, нэг зорилго дор нэгдэж халдварын тоог бууруулж чадвал бид 4 сарын 05-ны өдрөөс эхлэн Гамшгийн үеийн УЛБАР ШАР түвшиндээ үлдэх, чадаагүй нөхцөлд УЛААН түвшинд орж, бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүсээд байна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624835
0 эможи

keyboard_arrow_up