С.Энхболд: Вакцины эхний тунг хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн С.Энхболд: Вакцины эхний тунг хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Вакцины эхний тунг хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн

2021 оны 3 сарын 26

Arslan.mn

УОК өнөөдөр хуралдаж, коронавирусний халдвар илэрсэн хэд хэдэн аймагт энэ сарын 28-наас хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Улаанбаатар хотод ирэх сарын 5 хүртэл хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Ирэх долоо хоногт халдварын тоо өснө гэсэн тооцооллыг эрдэмтэд хийсэн. Халдвар нэмэгдсэн тохиолдолд яах вэ?

-Шадар сайд С.Амарсайхан: Дэлхий нийтээр коронавирусний халдвартай дасан зохицох, иргэд өөрсдөө халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Тиймээс вакцинжуулалтын ажилтай уялдуулаад эрсдлийг богино хугацаанд буулгахад анхаарч байгаа. Ирэх сарын 5 гэдэг бол эцсийн байдлаар баталсан өдөр биш. Халдвар үнэхээр эрчимтэй тархвал ирэх сарын 5-ныг хүлээхгүй. Энэ бол бүх талын оролцооноос хамаарах тул иргэн, ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ хатуу сахих хэрэгтэй байна. Мөн үйлдвэр үйлчилгээний газарт нэг дор 5-аас олон хүн цуглахыг хориглож байгаа.

-Коронавирусний эсрэг вакцины эхний тун хийлгэсэн иргэн халдвар авсан тохиолдол бий юу?

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины эхний тунг хийлгэсэн хоёр хүнээс халдвар илэрсэн. Эхний тунг хийлгээд халдвараас хамгаалагдахгүй гэдгийг бид өмнө нь хэлж байсан. Хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно. Тэгэхээр эхний тун хийлгэсэн хүн халдвар хамгааллынхаа дэглэмийг чанд мөрдөх ёстой.

-Улаанбаатар хотоос орон нутаг руу гарч байгаа хүмүүс хуурамч шинжилгээний хариу үзүүлэх, албан томилолтын бичиг үзүүлэх зэргээр явж, улмаар халдвар тарааж байна. Үүнд ямар хяналт тавих вэ?

-Шадар сайд С.Амарсайхан: Томилолтын бичиг үзүүлээд хөдөө орон нутаг руу явсан тохиолдол гарч байна. Үүнийг дагаад эрсдэл гарч байгаа. Тиймээс томилолтоор болон бусад шалтгаанаар орон нутаг руу явахыг тодорхой хугацаанд хориглож байна. Тэгж байж бид ногоон бүсэд халдвар тархах эрсдэлийг бууруулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624837
0 эможи

keyboard_arrow_up