З.Мэндсайхан: 2020 онд 69 мянган ажлын байр алдсан, эдийн засгийг идэвхжүүлэхгүй бол нэмж 120 мянган ажлын байр алдах эрсдэлтэй З.Мэндсайхан: 2020 онд 69 мянган ажлын байр алдсан, эдийн засгийг идэвхжүүлэхгүй бол нэмж 120 мянган ажлын байр алдах эрсдэлтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: 2020 онд 69 мянган ажлын байр алдсан, эдийн засгийг идэвхжүүлэхгүй бол нэмж 120 мянган ажлын байр алдах эрсдэлтэй

2021 оны 3 сарын 27

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Монголын жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Төрийн болон Хаан банкны удирдлагууд оролцож “Ажлын байрыг дэмжих” хоёр их наяд төгрөгийн зээл олголтын талаар мэдээлэл өглөө.

Жижиг, дунд бизнес эрхлэгч залуучуудын зүгээс уулзалт зохион байгуулах хүсэлтийг хүлээн авсанд талархлаа илэрхийлээд "Ажлын байрыг дэмжих" хоёр их наядын зээлд хамрагдахад тулгарч буй асуудал, санал хүсэлтийг уламжилсан юм. Тэдний зүгээс арилжааны банкны шалгуур болон барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудалд уян хатан хандах хэрэгтэй байгааг хэллээ. Тус зээлийг олгоход аж ахуйн нэгжүүдэд зөвхөн НӨАТ төлөгч байх гэсэн шалгуур тавьж, нөгөө талдаа барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас батлан даах боломжийг бий болгосон нь Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгч нараа дэмжиж буй томоохон зохицуулалт болохыг сайд З.Мэндсайхан хэлж, цаашид бизнес эрхлэгч залуучууд бизнесээ хөгжүүлэх чиглэлд Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улс 2020 онд 69 мянган ажлын байр алдсан байна. Хэрэв эдийн засгийн идэвхжүүлэлт хийхгүй бол энэ оны 3-р улирал гэхэд нэмж 120 мянган ажлын байр алдах эрсдэлтэй байгааг судалгаа харуулж байна. Тиймээс энэхүү зээлийг эхний ээлжинд ажлын байрыг нэмэгдүүлэхэд бус зөвхөн эргэлтийн хөрөнгөөр дамжуулж ажлын байраа хамгаалж үлдэхэд дэмжлэг болгон олгох чиглэлтэй. Өнөөдрийн байдлаар зөвхөн ажлын байрыг дэмжихэд зориулж 1200 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 98 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624844
1 эможи

Зочин
2021-03-27 18:17
новш чинь худал хошгируулаад алж байна. Эцэст нь ард түмэн л хохирно. Иймэрхүү новшийг зайлуулах хэрэгтэй
keyboard_arrow_up