З.МЭНДСАЙХАН: Томоохон худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүсийг энэ сарын 30-наас вакцинжуулд хамруулна З.МЭНДСАЙХАН: Томоохон худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүсийг энэ сарын 30-наас вакцинжуулд хамруулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН: Томоохон худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүсийг энэ сарын 30-наас вакцинжуулд хамруулна

2021 оны 3 сарын 28

ХХААХҮ-ийн сайд зах, худалдааны төвийн худалдаачдыг дэглэмээ сахихыг уриаллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан задгай талбайд худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, нэн даруй буюу энэ сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

“Нарантуул" олон улсын худалдааны төвд 8000 орчим түрээслэгч худалдаа, үйлчилгээ эрхлэн, иргэдэд үйлчилдгээс задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 орчим иргэн вакцинжуулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.

ХХААХҮ-ийн сайд З.МЭНДСАЙХАН:

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна. Үүний зэрэгцээ жижиг буюу зургаа болон найман нэрийн 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

Олноор үйлчлүүлдэг "Нарантуул", "Баялаг ундраа", "Дүнжингарав" зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүсийг энэ сарын 30-наас шуурхай вакцинжуулах ажил зохион байгуулна. Covid-19-ийн нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байна. Энэ үед  Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг төлөөлөн, хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад худалдааны салбарынхан болон худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж, болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624848
0 эможи

Зочин
2021-03-28 23:01
буухаасаа өмнө олонд танигдах гээд л
Сажиш амьтандаа энэ мэндсайхан
2021-03-28 11:39
Авилгачин ,хүний төлөө сэтгэлгүй, байнга ар харна. Пээдийсэн муу ац эрлэгт очоорой
keyboard_arrow_up