БХ-ын сайдаа поп үг чинь амьдрал дээр хэрэгжилгүй дахин нэг хүү амиа алдлаа ОГЦОР!!! БХ-ын сайдаа поп үг чинь амьдрал дээр хэрэгжилгүй дахин нэг хүү амиа алдлаа ОГЦОР!!!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БХ-ын сайдаа поп үг чинь амьдрал дээр хэрэгжилгүй дахин нэг хүү амиа алдлаа ОГЦОР!!!

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

Бас нэгэн халуун амь биднийг орхин одлоо. Бид хөвгүүдээ эр цэргийн албанд эх орноо хамгаалаарай гэж мордуулдагаас бус хэн нэгний зодуур болон халуун амиа өргө гэж илгээдэггүй билээ. 

Хэргийг дахин сануулахад энэ сарын 28-29-нд шилжих шөнө ХУД-ийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г нь согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч 21 настай Б-г зодож танхайран, ноцтой гэмтэл учруулсан юм. 

Улмаар зодуулсан албан хаагч ухаангүй ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол өнгөрсөн шөнө нас баржээ.

ТТАХНЭ-ийн мэргэжилтэн О.Хандмаагаас тодруулахад: Цэргийн алба хаагч манай эмнэлэгт энэ сарын 29-ний шөнө маш хүнд байдалтай, ухаангүй ирсэн. Манай эмнэлэгт цус харвалт, тархины ком, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны системийн хурц дутагдалтай байж энэ сарын 30-ны өдрийн 23.15 минутад нас барсан. Талийгаач эмнэлэгт ирэхдээ уруул нь сэтэрсэн байсан.  Хэл хазагдсан байдалтай ирсэн" гэжээ.

Тэрээр ар гэрээс нь торлуулахад: "Хүү минь харамсалтайгаар амиа алдлаа. хэдэн цагт өнгөрснийг нь ч анзаарах сөхөө байсангүй. Одоогоор тухайн цэргийн албанаас бидэнтэй холбогдоогүй байна" гэх мэдээллийг арай ядан ярих сөхөөтэй байв.

Харин түүнийг зодсон салаан дарга Г нь цагдан хоригдож байгаа юм.

Гэхдээ хэн нэгэн хариуцлага хүлээлээ гээд ээж аавын эрдэнэ болсон хүү нь эргээд эцэг эх, элгэн садандаа ирэхгүй шүү дээ?  Оны өмнөхөн бид бас л нэг хүүгээ энэ мэт хэргийн золиос болгон алдсан. Хүүгийн араас шаналах шаналал дуусаагүй байтал дахин нэг халуун амь... Эх орноо амиараа хамгаална гэдэг ч энэ мэт дарангуйлал, зодуурын золиос болж алтан амиа өргөнө гэсэн үг биш байлтай. Хичнээн цэрэг эр энхийн цагт ийм харамсалтай  байдлаар амиа алдаж, байж энэ асуудал дахин давтагдахгүй байх вэ. Сайдаа!!! 

Саяхан л дахин ийм зүйл гаргахгүй байхын төлөө ажиллана гэж байсан Батлан хамгаалахын сайдын сүржин үг чинь амьдрал дээр хэрэгжилгүй дахин нэг хүү амиа алдлаа. Энэ бол таны огцрох хамгийн том ШАЛТГААН. Дарга цэргээ элдэв бусаар хэлж, дарамталж, дэглэх бүрт халуун амь үрэгдсээр. Өөрөөр хэлбэл арми нь амь авсаар, сайд нар нь суудалдаа шигдсээр...

Эрчүүд цэргийн албанд эх орноо хамгаалах гэж очдог болохоос хүний ёсноос гажууд үйлдлийн золиос болох гэж очдоггүй!!!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
13
ouch an post
1
confuse an post
angry an post
6
624969
23 эможи

Зочин
2021-04-01 13:36
Огцор
zochin
2021-04-01 10:55
L.Oyun- Erden Erunhii Saidan Ajilaa hiij chadahgui chadamjgui Hun baina shuu de ! Shuud l Ogzoroo ! Ogzor ! Ogzor !
zochin
2021-04-01 10:52
L.Oyun - Erden Erunhii Said Shuud l Ogzoroo ! Ogzor ! Ogzor !
Зочин
2021-04-01 10:30
хайран хүү харамсалтай байна Сагсагнасан согтуу ялаа авна ОЛОН ХҮНИЙ АМЬ ЭРҮҮЛ МЭНД УДАА ДАРАА АЛДАГДЛАА ДУТАГДЛЫГ ДООШОО ЗААГААД ХУДАЛ ШОГШИРЧ АРД ҮЛДДЭГЭЭС ЭНЭ ХЭРЭГ ЗОГСОХГҮЙ БАЙНА ДЭЭД ТҮВШИНД ХАТУЖ ХАРИУЦЛАГА НЛОГДУУЛАХААС ЭХЛЭХ НЬ ЗѲВ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ КАМАНДЛАГЧ БХЯ САЙД ЗХЖШ ДАРГА НАР ХАТУУ ХАРИУЦЛАГА НОГДУУЛЖ БАЙЖ ДЭГЛЭЛТ ГЭХ ЯРГАЛАЛ ЗОГСОНО ѲРѲНХИЙЛѲГЧѲѲС ЭХЛЭЭД ОГЦОРЧ ҮЛГЭР ЖИШЭЭ ХҮРЭЛСҮХ ШИГ БАЙЛДѲѲ ѲѲРѲѲСѲѲ ЗАЙЛУУЛДАГ ДООШОО ЗААДАГ АРЬСАА ХАМГААЛАГЧИД ХАРИЦЛАГАА ХҮЛЭЭ
Зочин
2021-04-01 10:30
хайран хүү харамсалтай байна Сагсагнасан согтуу ялаа авна ОЛОН ХҮНИЙ АМЬ ЭРҮҮЛ МЭНД УДАА ДАРАА АЛДАГДЛАА ДУТАГДЛЫГ ДООШОО ЗААГААД ХУДАЛ ШОГШИРЧ АРД ҮЛДДЭГЭЭС ЭНЭ ХЭРЭГ ЗОГСОХГҮЙ БАЙНА ДЭЭД ТҮВШИНД ХАТУЖ ХАРИУЦЛАГА НЛОГДУУЛАХААС ЭХЛЭХ НЬ ЗѲВ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ КАМАНДЛАГЧ БХЯ САЙД ЗХЖШ ДАРГА НАР ХАТУУ ХАРИУЦЛАГА НОГДУУЛЖ БАЙЖ ДЭГЛЭЛТ ГЭХ ЯРГАЛАЛ ЗОГСОНО ѲРѲНХИЙЛѲГЧѲѲС ЭХЛЭЭД ОГЦОРЧ ҮЛГЭР ЖИШЭЭ ХҮРЭЛСҮХ ШИГ БАЙЛДѲѲ ѲѲРѲѲСѲѲ ЗАЙЛУУЛДАГ ДООШОО ЗААДАГ АРЬСАА ХАМГААЛАГЧИД ХАРИЦЛАГАА ХҮЛЭЭ
renchindorj
2021-04-01 01:40
Yr ni bvr tsergiihn iim bdg gj vy vyiin ah nar bainga yridag ene cn orcin vyshde bty iim ork blda tseregt ywah zaluusn hvse zoriliig mohoorsoor l bn
renchindorj
2021-04-01 01:38
ingj tamlaad baihiim bol tseret ywaad hereg bnu.?
иргэн
2021-03-31 21:30
Ганц салаан даргын хариуцлагаас болж зэвсэгт хүчин хариуцлага хүлээх ёсгүй!
Зочин
2021-03-31 21:04
Харамсалтай байна. Цөөхүүлээ байж нэг нэгнээ үгүй хийж байх юм. Залуучууд маань
Зочин
2021-03-31 20:19
Үнэхээр харамсалтай хэрэг гарчээ хүний амь мөнгөөр үнэлэх бишдээ эргээд эцэг эхдээ босоод ирэх бишдээ
иргэн
2021-03-31 19:10
Харамсалтай юмаа ажилын байран дээрээ согтуурч суудаг
Зочин
2021-03-31 18:59
Хайран сайхан хүүхэд ажил дээрээ архи уугаад хүн алаад сууж бдаг алуурчинд шийтгэлийг нь саын амсуулаасай
Aimshigtai ymaa
2021-03-31 18:04
Zarlan ird ochihgvi bol horino tsagdana gj svrdvvlne ochihloor alna ene odoo tegd armi ym bh daa
irgen
2021-03-31 17:48
Арай ч дээ. Арчаагүй дарганцар, өөрийнхөө хүүхдийг зодоод алж чадах болов уу?. ...
R
2021-03-31 15:58
Zaluusiig mini tsereg gej avch alaad duusah ni shiv dee hunii altan amia
irgen
2021-03-31 15:53
tseregt huugee huugee huchirhiilegch daranguilagchid zoduulah gj ybuuldgui zub saihan hun bolgoh gj ybuuldg getel herees heterlee alaad bn uuniig uurchilue
Огцрох ёстой
2021-03-31 15:09
Огцрох ёстой хүн нь бүх цэргийн командлагч Х.Баттулга. Яах гэж ажилаа мэддэггүй Жанжин Штабын дарга томилсын. Тэрнээс болж ийм зүйл боллоо доо
иргэн
2021-03-31 14:22
Хурэлсухийг огцроход ИХ гишууд сайд дарга нар маш зов жишиг тогтоолоо гээд багтаад байсан. Одоо 21 хэ н настай залуу зодуулж амь алдаа. Батлан хамгаалахын сайд дарга нар зов жишигээ барьж огцрох болждээ.
Зочин
2021-03-31 12:06
ер сайд ч зүгээр байхгүй байлгүй.
keyboard_arrow_up