Тээврийн жолооч нар “ПСР“ шинжилгээ өгөх явуулын цэг СХД, БЗД, Хан-Уул дүүрэгт байгуулна
2021 оны 4 сарын 01
Засгийн газрын өчигдрийн /2021.03.31/ ээлжит хуралдаанаар 2021 оны 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд хатуу хөл хорио тавихгүйгээр, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Яаралтай журмаар PCR шинжилгээ өгөх иргэд нийслэлийн зургаан дүүрэг дэх төрөлжсөн нарийн мэргэжлийн таван эмнэлэгт хандаж, шинжилгээнд хамрагдах боломжтой. Шинжилгээ хийх явуулын багийг захын дүүргүүдэд байршуулахаар төлөвлснийг хэллээ.
Тээврийн жолооч, орон нутагт ажиллах албан хаагчдад зориулан
- Сонгинохайрхан дүүрэг дэх авто худалдааны төв,
- Хан-Уул дүүрэг дэх Спорт цогцолборын гадна талбай
- Амгалан, Шар хад чиглэлд байгуулахаар төлөвлөсөн, зохион байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625015
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: