ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2021 оны 4 сарын 07

Arslan.mn

ХХААХҮЯ-наас ХАА-н тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэв.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлж үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой гэв.

Хуулийг батлуулснаар газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625240
0 эможи

Зочин
2021-04-07 16:11
мэдрэмжгүй новш вэ. Урд юу хийж байсан мал вэ
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up