Монгол Улс агаарын хилээ тавдугаар сарын 1-нд НЭЭНЭ
2021 оны 4 сарын 08
Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдаж, ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрийг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн хөл хорионы хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргажээ.
Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол улс тавдугаар сарын 1-нд нээнэ гэж мэдэгдлээ.
Гэхдээ зөвхөн хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулна. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг наадмаас өмнө нээхийн тулд хилээ нээж байна. Учир нь хил нээснээс хойш хоёр сарын дараа нисэх онгоцны буудлыг нээх журамтай гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625297
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: