Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд ГУРВАН ТЭРБУМ төгрөгийн сүүний урамшуулал олгожээ Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд ГУРВАН ТЭРБУМ төгрөгийн сүүний урамшуулал олгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд ГУРВАН ТЭРБУМ төгрөгийн сүүний урамшуулал олгожээ

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, “Сүү” ХК-ийн төлөөлөл амралтын өдрөөр сүү бэлтгэн нийлүүлэгч малчин, фермер эрхлэгчидтэй уулзаж, тэдний ажилтай танилцав.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах, 17 гишүүнтэй “Ар гүнт марцад” хоршоо нь өнгөрсөн онд үйл ажиллагаагаа эхэлж,  өвлийн улиралд өдөрт хоёр тонн, дулааны үед гурван тонн гаруй сүү бэлтгэж, “Сүү” ХК-д нийлүүлж байна.

Иргэд ийнхүү нэгдэж, хоршооны системээр ажилласнаар сүүний чанар сайжирч, тэр хэрээр үнэлгээ нь ч нэмэгдэж байгаа аж.

Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш нийт 7792 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд гурван тэрбум төгрөгийн сүүний урамшуулал олгожээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625419
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up