З.Мэндсайхан: Цар тахлыг бид хамтын зохион байгуулалтаар л давна. Зохион байгуулалт гэдэг загнаж, тушаах асуудал биш З.Мэндсайхан: Цар тахлыг бид хамтын зохион байгуулалтаар л давна. Зохион байгуулалт гэдэг загнаж, тушаах асуудал биш
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Цар тахлыг бид хамтын зохион байгуулалтаар л давна. Зохион байгуулалт гэдэг загнаж, тушаах асуудал биш

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан  өнөөдөр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд Сүхбаатар дүүрэгт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээ, тусламж үйлчилгээ, гудамж, зам талбай, байр орон сууц, объектын халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавьж ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 220 иргэн гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж, тэдэнд өрхийн эмнэлэг болон хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар хяналт тавьж байгаа юм байна. Хүнсний тусламж авах шаардлагатай 26 өрхөд дүүргийн Тамгын газраас нэг багц нь 60 мянган төгрөгийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тусламж үзүүлжээ.

Мөн ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 60-ААС ДЭЭШ НАСНЫ  АХМАДУУДЫГ ВАКЦИНЖУУЛАХ АЖИЛ ЭХЭЛСЭН БАЙНА.

Arslan.mn

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ, "Анхан шатанд ажиллаж байгаа хүмүүс сэтгэл зүй болон эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөлд байгаа. Энэ хүмүүст хариуцлага, албан шаардлага тавихаас илүү урам, сэтгэлийн дэм өгч ажиллах нь чухал. Тэд маань ч өндөр эрсдэлд ажиллаж байна. Ар гэрт нь гэр бүл нь хүлээж байгаа. 

Цар тахлыг бид нэг талдаа зохион байгуулалтаар л давна. Зохион байгуулалт гэдэг загнаж, тушаах асуудал биш шүү. Бид харилцан ойлголцож хамтран ажиллаж байж тархалтыг хумьж авах хэрэгтэй байна. Үүнийг холбогдох хүмүүс шалгаж зогсоох хэрэгтэй байна." гэсэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625425
0 эможи

З.Мэндсайхан
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up