ХХААХҮЯ: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ ХХААХҮЯ: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ

2021 оны 4 сарын 14

Arslan.mn

2021 онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарсан. Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ

Монгол Улс дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг боловч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр дэлхийн зах зээлд 10 орчим хувийг эзэлж байна. Монгол ноолуурын  онцлог шинж чанарыг дэлхийн зах зээлд таниулан сурталчлах, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөвхөн үйлдвэрлэгч төдийгүй  малчдын орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

2020 оны 12 сарын байдлаар ноолуурын экспортын хэмжээ 243,5 сая ам.доллар байна. Ноолуурын нийт экспортын 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ.

“Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдэг

Чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортоо нэмэгдүүлэхийн тулд

  • Монголын гарал үүсэл бүхий онцлог ширхэгтүүдийн давуу чанарыг тодорхойлсон,
  • Хэрэглээний шалгуур үзүүлэлтүүдийн стандартыг хангасан,
  • Түүхий эд бэлтгэлээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэлх шат дамжлага бүр чанарын хяналтын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн,
  • Байгальд ээлтэй,
  • Малын тавлаг байдлыг хангасан,
  • Тогтвортой ноос ноолуурын үйлдвэрлэлийн зарчмыг нэвтрүүлснийг баталгаажуулж гэрчлэх замаар эцсийн хэрэглэгчид бүтээгдэхүүний баталгаа өгөх, дэлхийн зах зээлд монголын ноос ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, баталгаажуулах зорилгоор “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийг бий болгосон.

Үйлдвэрийн суурьлагдсан хүчин чадал, ашиглалт

Эх сурвалж: ХХААХҮЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625521
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up