Л.Баттөр: Нийтийн дундаас 2 иргэний шинжилгээнд мутацид орсон вирус урьдчилсан байдлаар илэрсэн Л.Баттөр: Нийтийн дундаас 2 иргэний шинжилгээнд мутацид орсон вирус урьдчилсан байдлаар илэрсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 01, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Баттөр: Нийтийн дундаас 2 иргэний шинжилгээнд мутацид орсон вирус урьдчилсан байдлаар илэрсэн

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

Засгийн газраас хатуу хөл хориог үргэлжлүүлэн тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр өнөөдөр гаргалаа. Энэ талаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Хөл хорио тавиагүй бол өдөрт 3000-4000 хүн халдвар авах байв. Тэгэхээр хөл хорионы үр дүн тодорхой хэмжээгээр гарсан.

Мутацид орсон хэлбэрийг нарийвчилсан аргаар судалж, батлагдвал албан ёсоор зарлах ёстой. Манай гурван эмч Япон улсад 20 орчим сорьцод энэ судалгааг хийж байгаа бөгөөд одоогоор мутацид орсон хувилбар илрээгүй. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс мутацид орсон хувилбарыг илрүүлэх PCR шинжилгээнд суурилсан шинжилгээг хийж үзсэн. Энэ бол нарийвчилсан аргаас илүү биш ч бид халдварын тоо буурахгүй байгаа, нас баралт ихсэж байгаа шалтгааныг тогтоох үүднээс энэ шинжилгээг хийсэн юм.Энэ шинжилгээнд нийт 33 сорьц хамруулахад Турк улсаас ирсэн гурван иргэний сорьцод Англид бүртгэгдсэн хувилбар байна гэсэн дүгнэлт гарсан. Эдгээр хүмүүс Турк улсаас ирээд 10 орчим хонож байгаа бөгөөд ХӨСҮТ-д эмчилж байна. Үүнээс гадна хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүнд мөн энэ хувилбар илэрсэн. Үүнээс үзэхэд хүн амын дунд өргөн тархсан гэж хэлэх үндэслэлгүй." гэв.

Хэдийгээр мутацид орсон хувилбар мөн байсан ч түүнээс сэргийлэх халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ ижилхэн гэдгийг мөн онцолсон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
625948
2 эможи

Зочин
2021-04-25 10:20
Мутацид гэж юу гэсэн үг юм бол оо
Зочин
2021-04-24 09:33
Одоо дийлэхгүй болохоороо мутацид орсон вирус байна гэж чихэж байна!!! Бас хажуугаар нь айлгах тактик баримтлаж байна!
Зочин
2021-04-23 21:26
ХӨсүт -ийн сувилагч шинжилгээ сольсон батсүмбэрийн их эмч шинжилгээний сөрөг хариуг нөймаалсан эдгээр хүмүүс эх орноосоо урвасан даанч хэрэг алга
УОК ЗГ-ын улстөржсөн шийдвэрүүд
2021-04-23 19:16
Монгол улсыг мөхөөх нээ
keyboard_arrow_up