Л.ОЮУН-ЭРДЭНЭ: VI сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнээ бүрэн вакцинжуулна Л.ОЮУН-ЭРДЭНЭ: VI сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнээ бүрэн вакцинжуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: VI сарын 1 гэхэд нийслэлийн нэг сая иргэнээ бүрэн вакцинжуулна

2021 оны 4 сарын 24

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Р.Чингис нар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны цэгүүдэд очиж, иргэдийг дархлаажуулах ажилтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

Дэлхийн бусад орны Засгийн газрууд ч өнөөдөр бүх иргэдээ вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байна. Иймд манай улс ч мөн ялгаагүй нийт иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэн, вакцины татан авалтыг түргэсгэх ажлын талаар хуралдаж байна. Нийслэлд нийт 120 цэг, явуулын 40 цэг ажиллаж вакцины II дахь тунг хийж байна. Өдөрт 60 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна. Хүлээлт байсан учраас цэгүүдэд дараалал багагүй үүсч байгаа асуудлууд гарсан. Цаашид вакцины татан авалтыг тогтмол хийж, олон нийтэд хүндрэл учруулахгүй байхаар зохицуулалтыг Засгийн газрын зүгээс хийж ажиллана.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНЭУ-д үйлдвэрлэсэн "АстраЗенека", БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн "Вероцелл" зэрэг вакцины татан авалт хийгдэж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийлгэх заалттай учраас Улаанбаатарт зургадугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар ажиллана. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу явуулахад төсөв санхүүгийн хувьд бүрэн шийдэгдсэн хэдий ч татан авалтын хугацааны графикт өөрчлөлт орсон нь удаашрал үүсгэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625963
2 эможи

Зочин
2021-04-27 16:06
ХУДЛАА ПОПОРЧ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖЛОХОО БОЛЬ!! 5.1 гэхэд вакцинжуулж дуусгана гээгүй билүү!!
Зочин
2021-04-25 11:20
энэ новш чинь ер сайд байж барин тавин худал яриад болж байгаа юмуу. Ийм новш засаг удирдаж
зочин
2021-04-25 10:26
Тэвчээртэй ёс суртахуунтай байж вакцинаа хийлгэ дэмий юм бичигч тэнэгүүдээ
ЗОЧИН
2021-04-25 10:08
МАНАЙ УЛС ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРНООС ХАРААТ ГЭХЭД ЧАМЛАХААРГҮЙ ВАКЦЕН ОЛЖ АВЧ ВАКЦИЙНЖУУЛЖ БАЙГААГ ОЙЛГООСОЙ ВАКЦЕН МѲНГѲТѲЙ ОРОНУУДАЛ ОЛДОЦГҮЙ Л ГЭЖ ДУУЛДАХ ЮМ ТАСАЛАХГҮЙГ ХИЧЭЭГЭЭРЭЙ ЭНЭ ЭРЧЭЭР ЯВБАЛ БОЛНОО АМЬЖИЛТ
Zochin
2021-04-24 21:44
Delhi dahind hiij baigaa vactsiniig golj shilelgui hiilgeh ni zuv.Manai uls uildverlegch bish shuudee.Er said unen helj bn uls tur hiij uimeldeh shaardlagagui shuu.
иргэд
2021-04-24 20:54
вакцтнаа тасалчаад одоо олон худлаа юм яриад хөл хориог эсэргүүцэж бна худлаа ярихаа боль за юу өмхий худаочуудад үхэх төрсөн 2 нь л үнэн бумад нь бүгд худлах албан тушаал суудлын төлаө новшнууд нүд нь улайгаал дайрах нь үнэхээр эмгэнэлтэй
хуцалгүй дэлхийгээс зайл
2021-04-24 18:46
зайл
keyboard_arrow_up