Тавдугаар сарын 10-наас 21 аймагт дархлаажуулалтыг эхлүүлнэ Тавдугаар сарын 10-наас 21 аймагт дархлаажуулалтыг эхлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 17, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Тавдугаар сарын 10-наас 21 аймагт дархлаажуулалтыг эхлүүлнэ

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Улсын Онцгой комиссын ээлжит хурал өчигдөр орой цахимаар боллоо. Хурлаар коронавирусын халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээлэл сонсож, дархлаажуулалтын явц, вакцин захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар тус тус хэлэлцэж, гишүүд санал солилцов.

БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу үргэлжилж буй бөгөөд нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт, 18-аас дээш насны иргэдийг харъяалал харгалзахгүй вакцинжуулж байна. 

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан бол 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахаар болов.

Хилийн боомт орчмын орон нутгийн иргэдийг тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусгахаар төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626237
0 эможи

keyboard_arrow_up