С.Амарсайхан: Файзер вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургаадугаар сараас хүүхдүүдээ вакцинжуулна С.Амарсайхан: Файзер вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургаадугаар сараас хүүхдүүдээ вакцинжуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Файзер вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургаадугаар сараас хүүхдүүдээ вакцинжуулна

2021 оны 4 сарын 30

Arslan.mn

Дэлхийн улс орнууд коронавирусийн халдвараас хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх вакциныг туршиж хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай улс ч хүүхдүүдэд зориулсан вакциныг худалдан авахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрээр "Хүүхдийн вакцины судалгааг холбогдох байгууллагууд хийж байгаа. Дэлхий нийтээр хүүхдийн вакциныг турших, хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдэд хийх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн олон улс орон вакцины туршилтаа хийж байгаа. Манай Засгийн газар Файзер вакциныг худалдаж авахаар гэрээ хийсэн. Хэрэв хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургаадугаар сараас эхлээд хүүхэд багачуудаа вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626266
0 эможи

ард иргэл
2021-04-30 22:55
хөл хориог л 14 хоногоор сунгачвал л хөлдвар хумигдана гээл хөл хориог сунгахгүй бол халдвар 1400 хүрнэ гээл бсан чинь хөл хориог сунгачлаа халдвар 1400 бараг хүрчлээ ямар ч хэрэггүй ажил хийгээд тэнэгтээд бхийн энэ засгийн газар тэнэгүүдээр дүүрчиж энэ хөл хориогоо боль эдийн засаг бүр сүйрлээ
За наадахаа больчих гэж гуйя!!!!
2021-04-30 22:37
Хун
Худалч хужаа
2021-04-30 13:08
Нэр төр хөөж худлаа ярина, эсвэл нэр төрөө бодож буруу шийдвэрээ бусдад нялзаана. Хамгийн сүүлд 5 сарын 1-нд агаарын хилээ нээнэ гэж бурчихаад өнөөдөр аймгийн дарга нарын хүсэлтээр 5 сарын 10 хүртэл хойшлуулах хүсэлт гаргалаа ч гэх шиг. Аймгийн дарга нарт агаарын хил нээх ямар хамаатай юм хулгайаа. Хорио тавьж халдвар тараачихаад ХӨСҮТ-ийн ажилтнууд руу чихсэн. Самрагч амарсайхан зайл
keyboard_arrow_up