“COVID-19”-ын хүнд хэлбэрээр өвчилсөн иргэний эмчилгээнд даатгалаас 650 мянгаас 4.3 сая төгрөг зарцуулна “COVID-19”-ын хүнд хэлбэрээр өвчилсөн иргэний эмчилгээнд даатгалаас 650 мянгаас 4.3 сая төгрөг зарцуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“COVID-19”-ын хүнд хэлбэрээр өвчилсөн иргэний эмчилгээнд даатгалаас 650 мянгаас 4.3 сая төгрөг зарцуулна

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн болон Сангийн сайдын баталсан журмыг танилцууллаа.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилтийн хүрээнд коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний санхүүжилтийн журмыг баталсан.

 “COVID-19” халдварыг илрүүлж оношлох, сорьц авсан, дархлаажуулалт хийж буй эрүүл мэндийн ажилтан, хөнгөн хэлбэрээр тусламж үйлчилгээ авч буй иргэдийг өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтаар санхүүжүүлэхээр болсон.

Эрсдэлтэй, хөнгөн, хүндэвтэр, маш хүнд өвчтөнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Энэ хүрээнд эрэмбэлэн ангилж 650 мянган төгрөгөөс 4 сая 300 мянган төгрөгийн санхүүжилтийг хувь болон төрийн эрүүл мэндийн байгууллагад гүйцэтгэлээр нь олгох юм. Ингэхдээ тухайн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын илүү цаг,  хувийн хамгаалах хэрэгсэл, бүх өртгийн жинг тооцсон." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626507
0 эможи

keyboard_arrow_up