Энэ Бямба гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар“ түвшинд шилжинэ
2021 оны 5 сарын 05
- Засгийн газраас гаргасан шийдвэр/2021.05.05/ -
2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн/Бямба гараг/ 06:00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо. Ингэснээр хатуу хөл хориог сулруулах гэж байна.
Засгийн газрын хуралдаанаар энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгав.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр ямар журам мөрдөгдөхийг УОК-оос өнөөдөр танилцуулна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626533
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: