УОК: Давтан тундаа хамрагдаад 14 хоносон иргэд 8-наас үсчин, гоо сайхан үйлчлүүлж болно УОК: Давтан тундаа хамрагдаад 14 хоносон иргэд 8-наас үсчин, гоо сайхан үйлчлүүлж болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УОК: Давтан тундаа хамрагдаад 14 хоносон иргэд 8-наас үсчин, гоо сайхан үйлчлүүлж болно

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр өнөөдөр Засгийн газраас гаргасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед мөрдөгдөх журмын талаар УОК-оос мэдээлэл хийлээ.

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Тавдугаар сарын 8-наас эхлэн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины хоёр тундаа хамрагдан 14 хоног болсон иргэд үсчин, гоо сайханы үйлчилгээ авч болно. Харин тавдугаар сарын 15-наас фитнес, бассейнаар үйлчлүүлэх боломжтой. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа хугацаанд уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, бүх төрлийн баар, хоол үйлдвэрлэл захиалгат хүргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, хүнсний биш барааны зах, худалдааны төвүүд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлах юм. 

Тавдугаар сарын 22-ныг хүртэл хязгаарласан үйл ажиллагааг шат дараатай нээхээр төлөвлөсөн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
2
626547
6 эможи

keyboard_arrow_up