Л.Оюун-Эрдэнэ: АН хуваагдсаны буруутан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр Л.Оюун-Эрдэнэ: АН хуваагдсаны буруутан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: АН хуваагдсаны буруутан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 17:30 цагт зарласан билээ.

Цагтаа эхэлсэн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа оролцжээ.

Мөн уг хуралдаанд ҮАБЗ-ийн гурван гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон бусад албаны бусад хүмүүс байлцсан байна.

Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга : "АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг  нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Иймээс  СЕХ-ы удирдлагуудыг ҮАБЗ-ийн хурал дээр дуудъя, энэ тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэжээ.

Харин түүний дараа Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ:  “Монгол Улсын Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж хэд хэдэн удаа худлаа ярьсан. Яг үнэндээ бол би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж санал гаргаж, тань руу бичиг  хүртэл явуулж байсан шүү дээ. АН-ын тухайд бол энэ намыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр та хоёр л өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал, үүнийг битгий Монгол төрийн асуудал болго. Хөл хорио тогтоочихсон байгаа ийм үед иргэдийг өдөөн турхирсан ч юм шиг зүйл хийж болохгүй. Ер нь ч тэгээд ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрвээ зөвлөмж  гаргах юм бол СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. ” гэжээ.

Уг хурал ямар нэг шийдвэр гаргаагүй тарсан байна.

С.Сарнай

Эх сурвалж: sonin.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
3
626568
22 эможи

Зочин
2021-05-07 22:54
Нөгөө зурагчин залуу тодорчээ хаха
Иргэн
2021-05-07 21:35
Зөв зүйл ярсан бна шүү
Зочин
2021-05-07 09:33
Хэрэв Хүрэлсүх Оюунэрдэнэ нар эрдэнэд тамга гаргаж өгөх хууль бус даалгаварыг улсын бүртгэлийн даргад өгөөгүй бол бүх юм номоороо өрсөлдөөд л явах байсныг тэнэг хүн ч ойлгоно.дэндүү увайгүй бга нь харагдаж бна. Би аль ч нам биш,гэхдээ м а н нам луйвар хийжээ.
Зочин
2021-05-07 09:26
Оюунэрдэнэ хүрэлсүхээс ялгарахгүй будиллуулагч шүү дээ.угаасаа АН дотроо биш ман л луйварчин эрдэнэд хуурамч тамга хийж өгч хагаралдуулсан.
Зочин
2021-05-07 09:06
Оюун эрдэнэ сайдын зөв .УИХ гишүүд хуулиа мэдэхгүй өлсгөлөн зарлаж байгаа хамгийн тэнэг ,бүдүүлэг ,ухамсаргүй ,арчаагүй шившиг шүү
Иргэн
2021-05-07 08:40
Оюунэрдэнэ гэж утсан хүүхэлдэй хүүкийн даалгавраар бурж байнаа. Тэгээд ч халдварын тоо буурахгүй байна. Өдөрт 12роо нас барж байна. Иймээс Сонгуулийг хойшлуулж одоогийн ерөнхийлөгчийг 2 жилээр нэмж ажиллуулъя. Луйврын сонгуульд баахан мөнгө дэмий цацмааргүй байна шдээ.
Зочин
2021-05-07 08:15
Би аль ч намын гишүүн бус. Төр засгийн ажлыг анхааралтай харж иргэний хувьд шүүмжлэлтэй хандаж бас үүргээ биелүүлдэг. Улс төр, хууль дүрэм тодорхой сайн мэдэхгүй ч уншиж, мэдэх гэж чармайдаг. Хүрэлсүхийн болоод Оюунэрдэний засгийн газар маш их чармайж, бодитой үр дүнтэй ажил хийж байгааг мэдэх нэг хэсэг байгаа. Энэ удаа АН дотроо асуудлаа шийдэх хэрэгтэй. Төр засаг, МАН руу дайрч, буруугаа чихэн, бусдыг өдөөн хатгаж, турхирах нь тун ч тоогүй хэрэг болж байна. Зөвхөн эрх мэдлийн төлөөх өлсгөлөн зарлаад гэдгийг бас олон хүмүүс мэдэж байгаа.
ЗОЧИН
2021-05-06 18:32
Улс орнын үймэлдүүлсэн хүн нь!Хүрэлсүх Оюунэрдэнэ зөвхөн та 2! Сонгууль айван тайван! яавагддгаараа уавагдах байсан! Erunhilugchin songuuli yaga ch ugui bkhd! Covedo ch emchilj hamgalah ajil dusagui bkhd! AnhХүрэлсүх! Оюунэрдэнэ та 2 : нэг нь Erunhii saidin suudalig! awhin tuld! Nugudh ni! Erunhilugchin suudlig awhin tuld! Barag 5 sar garui! Bagara buleglelere huwaldtsgaagad Odoo urgeljilser baigag ard irged bugd medej bna! Uls orond uimen uusgeh gol eh uusegwer! Ta 2-n suudlin aras uliarssnas bolj! Ard tumen horondo taltsaldn margaldj! Nam dotroo budliantj ene buhen!!!uunii haruytslagig! Ta 2 haruytsh estoi! Tuswus tsalin awad tusgai hangamjind baiga ta 2! Ard tumni hulesen uureh amlaltaa buelulegui! haruytslaga uursduu huleh estoi! Elbegdorj Ouynerdebed daalgawar ugsn bna! Battulga erunhillugchin ner hundig unagah bs neg aragchlal chini uu? Elvegdorj ingej helerei gj helhde bs uy amlsn! Хүрэлсүх:чамд! Erunhi saidin sudal ugsn!!! Elvegdorj! Erunhilugchig bainga muulj baidg!!!Ouynerdene bainga hudal yarij bh uma!!! Turin ajil togloomin talvai bush!!!
Зочин
2021-05-06 15:33
Ерөнхий сайд маш зөв хэлсэн байна.АН өөрсдөө учраа ол.Угаасаа Үндсэн хуулиа дагаад нэр дэвших нэг хүнээ бэлтгэх байсан.Бүртгэхгүй нь мэдсээр байж 2 хүн дэвшүүлж улс төржүүлж байгаа юм.
Ард түмэн
2021-05-06 14:26
Баттулга албан тушаалтай дээрээ Элбэгдоржийг шоронд суулгах нь яасан юм хохь нь шүү дээ. Өөрт нь гай болно гэдгийг ойлгохгүй тэнэг_ царайлж 4 жил яваад МАН-тай хуйвалдаад байсан одоо өөрөө МАН-даа хөнтрүүллээ. Үндсэн хуулийг ард түмнээр батлах гэж байтал саад хийж МАН-д пялдаганасан. Одоо ард түмэн Баттулгыг өмгөөлөхгүй, тайлбай дэр өлсгөлөн зарласан хүмүүсийг дэмжихгүй.
ИРГЭН
2021-05-06 12:28
ОЮУНЭРДЭНЭ МАШ ОНЧТОЙ ЗѲВ ХЭЛЖЭЭ.НАМЫН АЖЛЫГ ТѲРИЙН БОЛГОЖ ХУВИЙН БОДЛОО ТУЛГАХ ХЭРЭГГҮЙ .ХУВИЙН ЭРХ АШИГ ѲС ХОНЗОНГОО ЗОГСООЖ ТҮМНИЙ ТѲЛѲѲ ХЭД ХОНОГ АЖИЛЛААЧЭЭ
Зочин
2021-05-06 11:37
удахгүй МАН ч хэд хуваагдах юм билээ. Мөнгөөр нийлсэн улсууд бутрах нь амархан даа
Зочин
2021-05-06 11:33
Улс оронд цар тахал хүндэрч өдөрт халдвар авч байгаа хүний тоо1000 г даваад нас барсан хүний тоо 100 г даваад бхйхад жишим ч үгүй сууж байсан хүн АН-н хууль бус нэр дэвшигчийг бүртгүүлэх гэж ҮАБЗ-г хуралдуулж байх ч гэж дээ ард түмэн АН-г 12 жил дэмжиж Ерөнхийлөгчөөр сонгосон үүңээс хойш түүнээс цааш АН-с Ерөнхийлөгчийн сонгуульд байтугай УИХ-н сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийг дэмжихгүй байх хэрэгтэй дотроосоо өтөж ялзарсан нам монгол улсхд хэрэггүй
keyboard_arrow_up