Х.Нямбаатар: Цагдаа вакцинаас болж нас барсан гэсэн шүүхийн дүгнэлт гараагүй. Шалтгааныг тодруулахаар ажиллаж байна Х.Нямбаатар: Цагдаа вакцинаас болж нас барсан гэсэн шүүхийн дүгнэлт гараагүй. Шалтгааныг тодруулахаар ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Цагдаа вакцинаас болж нас барсан гэсэн шүүхийн дүгнэлт гараагүй. Шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

2021 оны 5 сарын 10

Arslan.mn

Увс аймгийн цагдаагийн хоёр ч алба хаагч өвчний улмаас дөрөв, тавдугаар сард таалал төгссөн. Гэвч зарим хэвлэл, мэдээллээр ковидын вакцинаас бол нас барсан гэх буруу ташаа мэдээлэл гараад буй. Энэ талаар Засгийн газрын 100 хоногийн өнөөдрийн уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө.

Тэрээр " Увс аймгийн цагдаагийн газрын харуулын ахлагч Л нь 2016 онд зүрхний шигдээс гэсэн оноштойгоор зүрхэндээ стент тавиулахад хөдөлмөрийн чадвараа 70 хувийг алдсан гэж үзэн ажлаасаа гарсан. Жилийн дараа түүний биеийн байдлыг харгалзан ажлаа хийх боломжтой гэж үзээд тэрээр ажилдаа буцаад орсон байсан. Тус байгууллагын ажилчдад 2021 оны дөрөвдүгээр сарын 6-8-нд вакцин хийсэн ба вакцин хийж байсан эмнэлгийн ажилтнууд ийм оноштой хүнд заавал эмчийн зөвшөөрөлтэйгөөр вакцин хийнэ гэсний дагуу тэрээр дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өөрийн эмчээсээ зөвшөөрлийн бичгээ аван вакцинаа хийлгэсэн юм байна. Улмаар түүний биеийн байдал хүндэрч гэртээ нас барсан гэсэн мэдээлэл байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа ба тэрээр зүрхний судасны нарийсалтай учир стент тавиулсан, вакцины эсрэг заалттай хүн байсан. 

Удаах иргэн нь тус байгууллагын мөрдөгч, талийгаач Ц юм. Хамт ажиллагсад нь түүнийг сүүлийн үед их турж байгааг хэлж байсан бөгөөд аймгийн эмнэлэгт үзүүлэхэд дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэгтэй эмчлэгдэж байгаад Улсын нэгдүгээр төв эмнэлэгт яаралтай шилжин хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан байна. Талийгаач  чихрийн шижин өвчтэй байсан. Нэгдүгээр эмнэлэгт хэвтэхдээ халдвар тодорхойлох шинжилгээ өгөхөд сөрөг гарсан.

Вакцинаас болж нас барсан гэсэн шүүхийн дүгнэлт гараагүй байгаа ба одоогоор шүүх эмнэлэг нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626737
0 эможи

keyboard_arrow_up